“Цусан сар” дэлхийн хаанаас хэрхэн харагдав?

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

“Цусан сар” дэлхийн хаанаас хэрхэн харагдав?

“Цусан сар” дэлхийн хаанаас хэрхэн харагдав?

“Супер, цэнхэр, цусан сар” гэж нэрлэгдсэн онцгой үзэгдэл 150 гаруй жилийн дараа тохиолоо. Өчигдөр дэлхийн олон улс оронд онцгой сарыг ажиглахаар хүмүүс үй олноороо цугласан байна.

Сарны гурван үзэгдэл нэгэн зэрэг давхацсанаараа онцлогтой юм. Тодруулбал, сар Дэлхийтэй хамгийн ихээр ойртох үед харагддаг “бүтэн сар”, бас хуанлийн нэг сарын хугацаанд нэг л харагдах тэргэл сар, мөн сарны бүтэн хиртэлт давхацсан.

Сарны бүтэн хиртэлтийг “цусан сар” гэж нэрлэдэг. Дэлхийн сүүдэр туссанаар сар улаавтар туяатай харагддаг учраас. Харин тэргэл сарыг “цэнхэр сар”, бүтэн сарыг өөрөөр “супер сар” ч гэж нэрийддэг аж.

Тиймээс энгийнээр тайлбарлахад, өчигдөр харагдсан сар бол цусан сар, цэнхэр сар, супер сар давхацсан тохиолдол юм.

Энэ онцгой сар дэлхий улс орнуудад хэрхэн харагдав?

Хятадын нийслэл Бээжин хотын Одон орон судлалын төвд сарны онцгой үзэгдлийг харахаар олон хүн цуглажээ.

 

Бээжинд шөнө дунд сар гарсны дараа сарны бүтэн хиртэлт харагдсан байна.

 

Бээжин хотын Тяньаньмэний талбайгаас авсан бүтэн сарны зураг. Британийн Ерөнхий сайд Тереза Мэй тус улсад айлчилж буй учир төв талбайд Хятад болон Их Британийн туг өлгөжээ.

 

 

ОХУ-ын Санкт-Петербург хот

 

 

Индонезийн нийслэл Жакарта хот

 

Японы нийслэл Токио хот

 

АНУ-ын Нью-Йорк хотынхонд сарны хиртэлт цухас харагдаад өнгөрчээ. Цаг хугацааны хувьд өглөө нар мандсаны дараахан үзэгдсэн байна.

 

Харин АНУ-ын баруун мужуудад илүү тод харагдсан байна. Калифорни мужийн Ошинсайдад ингэж харагджээ.

 

Смартфоны камераар иймэрхүү үзэгдлийн зургийг авах амаргүй учир гэрэл зурагчид, одон орон судлаачид телефото дуран ашигласан байна. АНУ-ын Сан Диего хот.

 

Сингапур

 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж