МАН-ын байрны хог АН-ын жагсаалаар ил гарав

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

МАН-ын байрны хог АН-ын жагсаалаар ил гарав

МАН-ын байрны хог АН-ын жагсаалаар ил гарав

Энэ бол Монгол Ардын намын байрны хойд талын авто зогсоол. ‘Оргил’ сүлжээ дэлгүүр рүү орох хэсэг гэсэн үг.  Хотын төвд сүндэрлэсэн том намын байр эргэн тойрныхоо таван алхам газрыг цэвэрлэх үйлчлэгчгүй байна гэж үгүй. Сэтгэлгүйн л шинж. "Орон гэр"-ийнхээ ойр орчмыг цэвэрлэж чадахгүй хүмүүс улс орныхоо хогийг цэвэрлэх юу л бол гэж матарлаж ч болохоор МАН-ын байрны нуусан хог, хаягдал Ардчилсан намын жагсаал болж, энэ хэсэгтээ автомашин тавиулахгүй байгаа тул өнөөдөр ил гарч ирж байгаа нь энэ.

МАН-ынхан, магадгүй "Оргил" худалдааны төвийнхөн машин дундарч, зогсоол суларсан дээр нь хогоо цэвэрлэвэл ямар вэ?

Хоггүй, цэмцгэр Улаанбаатарын хотын төв нь ийм байна шүү, Хотын дарга аа. Тархи дотороо хогтой хүмүүс хотод хог тарьдаг гэж үгтэйг эрх барьж байгаа намын том дарга нарт хүргэе.

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж