“Сүхбаатар Альянс-Тех” бүсийн аваргын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

“Сүхбаатар Альянс-Тех” бүсийн аваргын төлөө өрсөлдөнө

“Сүхбаатар Альянс-Тех” бүсийн аваргын төлөө өрсөлдөнө

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй MNBA Үндэсний лигийн тэмцээний Зүүн бүсийн аваргын төлөө “Сүхбаатар альянс-тех” болон “Ховд шонхрууд” багууд шалгаран үлдлээ.

МҮЭСТОрдны зааланд болж буй MNBA Үндэсний лигийн тэмцээний зүүн бүсийн дэд байраар шалгарсан “Сүхбаатар альянс-тех” болон гуравдугаар байраар шалгарсан “Хөвгөл нэг үе” багуудын цуврал 2:2-оор тэнцээд байсан. Тэгвэл өчигдөр шийдэрлэх тав дахь тоглолт болж, хожсон нь цааш тоглох эрхийг авах байсан юм.

Ингээд шийдвэрлэх тоглолтод 79:69 онооны харьцаагаар “Сүхбаатар альянс-тех” баг өрсөлдөгчөө хожиж, бүсийн аваргын төлөө тоглохоор боллоо. Энэхүү тоглолтын шилдгээр Gary Flowers нэрлэгдсэн байна.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж