Бусан дахь Японы консулын газраас цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Бусан дахь Японы консулын газраас цогцос олджээ

Бусан дахь Японы консулын газраас цогцос олджээ

Өмнөд Солонгосын 60 орчим насны эрэгтэй Бусан дахь Японы консулын газарт нас барсан хэргийг тус улсын цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

Консулын газрын ажилтан өчигдөр /2018.01.31/ агуулахын байр руу эд хогшил шалгахаар ороод ахимаг насны эрэгтэй өөрийгөө дүүжилж, нас барсан байхыг олж, цагдаагийн байгууллагад ханджээ. Нас барсан этгээд 17 хоногийн өмнө амьсгал хураасан байж болзошгүй гэж Бусан дахь цагдаагийн хэлтсээс мэдэгдсэн байна. Үхлийн шалтгааныг тодруулахаар цогцост задлан шинжилгээ хийхээр төлөвлөжээ. Мөн ямар шалтгаанаар Японы консулын газарт нэвтэрсэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж. Нас барсан этгээд 62 настай, 20-иод жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулснаас хойш гэр бүлийнхэнтэйгээ холбоо тасарсан, ганцаараа амьдардаг байсан тухай цагдаагийн мэдэгдэлд дурдсан байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж