Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба хийсэн гэх “Дахиад 2%” нэвтрүүлэг нэгдүгээр сарын 29-нд Eagle телевиз болон нийгмийн сүлжээгээр цацагдаж, М-Си-Эс Групп “Цэвэр агаар” төслөөс 47,2 сая ам.доллар авсан, хятад канад зуух шахсан хэмээн гүтгэлээ.

АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Дэлхийн Банкнаас Цэвэр агаар төслийг хэрэгжүүлэхээр тендер зарлахад хэд хэдэн компани түүний дотор Сэлэнгэ Констракшн ХХК-ийн оруулж ирсэн турк зуух олон шалгуураар тэнцсэн байдаг. Олон улсын байгууллагуудын тавьсан, нэг дор 10 сая ам ам.долларын зуух оруулж ирэх санхүүжилтийг урьдчилж гаргах нөхцөлийг Сэлэнгэ Констракшн компани биелүүлэхэд хүчин чадал нь хүрэхгүй байсан тул М-Си-Эс Группт хандсан юм. Монгол Улсын Засгийн Газрын уриалгын дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд М-Си-Эс Групп уг төсөлд хамтран оролцохдоо 17,8 тэрбум төгрөгийн зээл авч төслийг амжилттай хэрэгжүүлсэн, улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Төслөөр айл өрхөд хятад, канад зуух шахсан явдал огт байхгүй.

Олон улсын байгууллагууд нь жишиг болохуйц амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн уг төслийг Төрийн тэргүүний удирддаг Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба олон жилийн дараа ийнхүү гүтгэлэг болгон цацаж, нийгмийн сайн сайхны төлөө хувийн хэвшлийнхний гаргасан санал санаачлагыг мохоох гэж оролдож байгааг эсэргүүцэж байна.

М-Си-Эс Группийн Хэвлэлийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж