АН-д баярлалаа, МАН үлдсэн мөнгөө бүртгэе | News.MN

АН-д баярлалаа, МАН үлдсэн мөнгөө бүртгэе

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

АН-д баярлалаа, МАН үлдсэн мөнгөө бүртгэе

АН-д баярлалаа, МАН үлдсэн мөнгөө бүртгэе

Ч.Хүрэлбаатар сайдын “Өнөөдөр оройноос НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд шилжинэ” гэх мэдээлэл сар шинийн бэлтгэлд дарагдсан иргэдийн хамгийн их түгээсэн, лайк, шейр дагуулсан өчигдрийн трэнд мэдээ байв. Тиймээс өчигдөр шөнөөс эхлээд НӨАТ-ын буцаан олголт дансанд нь шилжин орсон тухай баярласан, орж ирээгүй нь сурагласан постууд олон нийтийн сүлжээнд цуварч эхэлсэн юм.

Жилийн өмнөхөн, НӨАТ-ын буцаан олголт орж олонх нь баярлаж, цөөнгүй нь худалдан авсан баримтаа бүртгүүлээгүйдээ амаа барьж суусансан. Харин өчигдөр миний мөнгө дансанд хэзээ орох бол гэсэн хүлээлттэйгээр иргэд энэ мэдээг талархалтайгаар хүлээж авсан.

Учир нь 2016 онд худалдан авалт хийж баримтаа бүртгэлжүүлсэн 497 мянган иргэнд 35,1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг олгосон нь өнгөрсөн 2017 онд олон хүн худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ баримтыг шивэхэд хүргэсэн билээ.

Цаашдаа НӨАТ-ын баримтыг жилд нэг удаа биш, дөрвөн удаа олгох асуудлыг Засгийн газар хэлэлцэхээр болсныг Сангийн сайд дуулгасан бөгөөд хэрэв У.Хүрэлсүхийн засаг үнэхээр ийм шийдвэр гаргаж чадвал  НӨАТ-ын буцаан олголт буюу эцсийн хэрэглэгчдийн дэмжлэгтэйгээр нийт эдийн засагт эргэлдэж буй төгрөг бүрийг бүртгэх, тоолох хяналтын систем сайжирна, дагаад татварын бааз ч өснө.

Сохор зоосыг ч бол сэгсэрч байвал төл өгдөг гэж Итгэл баяны үг бий. Мөнгө өөрөө эргэлтэд орж байж л эдийн засагт ашгаа өгдөг. 78.1 тэрбум төгрөгийг бүтэн жил эргэлтгүйгээр хав дарж байхаар жилдээ дөрвөн удаа эргэлтэд оруулах нь төсөвт ч, иргэдэд ч, эдийн засагт ч хэрэгтэй. Нөгөө талаасаа нийтийн үйлчилгээ, банкны систем НӨАТ-ын шинэ хуультай холбосноор далд эдийн засагт эргэлдэж буй хэдэн зуун тэрбум төгрөгийг хянах хяналтын систем бий болох юм.

Одоо бол “Улаанбаатар”, “Ачлал”, “Сандэй” гээд томоохон их дэлгүүрүүдээс эхлээд “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Хангай”, “Зуун айл”, “Хүчит шонхор”, “Тэди” зэрэг хэдэн зуун тэрбум төгрөг эргэлддэг захын наймаачид, лангуу түрээслэгчид НӨАТ-ын баримт огт өгдөггүй. Дээр нь урлаг соёлын тоглолтууд, сүм хийдийн үйлчилгээ, цайны газрууд, томоохон оффис, орон сууц түрээслүүлэгчид байна. Энэ бүгдийг POS буюу кассын машинтай болгох ажлыг энэ онд хийх хэрэгтэй.

Үнэндээ, өнгөрсөн шөнө НӨАТ-ынхаа хоёр хувийн буцаан олголтоор авсан иргэн бүр Ч.Сайханбилэгийн Засгийн газар болон МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавт баярлах ёстой байх. Хэрэвзээ Ардчилсан намын Засгийн үед  НӨАТ-ын хуулийг шинэчилж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлаагүй сэн бол Ардын нам НӨАТ-ын буцаан олголт гэж хоёр жил дараалан иргэддээ мөнгө өгөхгүй байсан нь үнэн.

Гэхдээ, Ч.Сайханбилэгийн засаг болон З.Энхболдын парламент эхэлсэн ажлаа 2015 ондоо гүйцэд хийчихсэн бол Ардчилсан нам ард түмнээсээ “муу” дүн авахгүй байсан биз.

Энэ удаад МАН-ын засаг Ардчилсан намын эхлүүлсэн ажлыг улс төржиж, намчирхалгүйгээр үргэлжлүүлж чадвал У.Хүрэлсүхийн засаг эдийн засагт хийсэн реформоор  ньнэрлэгдэж үлдэх юм.

Засгаа огцруулж, ихээхэн улстөржсөн намрын чуулган удахгүй өндөрлөнө. Харин Татварын ерөнхий хууль болон Хүн амын орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төслүүд УИХ-ын хүлээлгийн танхимд тоостой хэвтэж байна. Ч.Хүрэлбаатар сайд том зүйл мөрөөдөлгүйгээр хүлээлгийн танхимд байгаа эдгээр хуулийн төслүүдийн тоосыг нь гөвөөд УИХ-д барьчихвал аж ахуйн нэгж, иргэд, эдийн засагт ч хэрэгтэй гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав зөвлөж байна лээ.

Ж.ЭРХЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-02-01 202.131.248.90

Манай аварга гишүүн НӨАТ-ын хуулийг эсэргүүцээд талбай дээр жагсаал зохион байгуулж явснаа санадаг болов уу.

Avatar

Зочин 2018-02-01 202.131.236.170

АН-ын Алтанхуягийн засгийн газрын үед батлуулсан санагдаж байна, АЛТ ХӨТӨЛБӨР бас л өгөөжөө өгч энэ жил Монгол банк 3000кг алттай болсон гэж батлаад л байгаа даа.

Avatar

Да 2018-02-01 66.181.160.32

Дарга сэтэртэй бүхэн хоолойгоо засч ирээд л за энэ жил татварын орлого хэдэн хувиар хэдэн тэрбумаар давлаа гээд байгаа нь НӨАТ хуультай шууд хамаатай. Ичээд байвал ханцуй дотроо Лхагважавт залбирч явах ёстой. Зөв юм цаанаа л зөв байдаг. Одоо олон таван үггүй энэ 3 хуулийг нь батлаад өгчихмөөр юм. УИХ ыг хууль батлаад өгөөч гэж сонгосон болохоос бүх юманд мэдэмхийрэн оролцож саад болоод байгаа ч

Avatar

Zochin 2018-02-01 150.129.142.120

Ene hudaldagsan uheeriin site bichsen yum gargahgui yum.,ene arai iim baliar site baigaagui yumsan, engerchee ali hediin amaa uduulchihsen yum baina

Avatar

Зочин 2018-02-01 50.204.62.58

Гамингийн улдэгдэл болох АНы луйварчдыг эх нутагруу нь цагаан хэрмийн цаана гартал хоож явуулах хэрэгтэй

Avatar

Hahaha 2018-02-01 202.9.40.119

Nariin uzvel chi ch gesen gamingiin tsustai daa

Avatar

Зочин 2018-02-01 50.204.62.58

Гамингийн улдэгдэл болох АНы луйварчдыг эх нутагруу нь цагаан хэрмийн цаана гартал хоож явуулах хэрэгтэй

Avatar

Лхавгажавт 2018-02-01 66.181.185.112

Түй

Avatar

Больмоор 2018-02-01 66.181.176.173

Лхагважав гэж иргэдэд таалагдах гэж ядсан нэгэн нөхөр байна, түүнд мэдэхгүй сэдэв ч үгүй, улс төрийн үзэл бодол нь ч төлөвшөөгүй нөхөр байхым даа,

Avatar

Больмоор 2018-02-01 66.181.176.173

Лхагважав гэж иргэдэд таалагдах гэж ядсан нэгэн нөхөр байна, түүнд мэдэхгүй сэдэв ч үгүй, улс төрийн үзэл бодол нь ч төлөвшөөгүй нөхөр байхым даа,

Avatar

Зочин 2018-02-01 103.26.193.240

Улс нь ААН-дээ дээрэмдээд сурцан, илүү гарсан НӨАТ-г буцааж өгдөггүй болхоор хэн барааны үнэ дээр нөат нэмж зарахыг хүсэхэв дээ. Хэрвээ нөат 2% болговол эдийн засаг нээлттэй болж, далд эдийн засаг байхгүй болно гэж мэдэж байгаа мөртлөө өөрчлөхгүй байгаа юм.

Avatar

Зочин 2018-02-01 103.26.193.240

Улс хөөрхий ядуу иргэдийнхээ хэрэгцээн дээр бүүр тоглоод сурцан. Манайх шиг хэрэгцээний ихэнхийг имортлодог, үйлдвэр хөгжөөгүй улсад бүх гүйлгээ НӨАТ-тэй болбол барааны үнэ тэнгэрт хадаж, улсаараа л гуйлгачин болох байх. ААН нь НӨАТ дардагын хүчинд одоохондоо арай чүү амь зогоож байна. Манай улсад барааны үнэ зарим өндөр хөгжилтэй улсаас өндөр байна. Тэгсэн мөртлөө цалин нь шавхруу шиг. хүн амьдрах аргагүй боллоо

Avatar

Зочин 2018-02-01 103.26.193.240

Улс хөөрхий ядуу иргэдийнхээ хэрэгцээн дээр бүүр тоглоод сурцан. Манайх шиг хэрэгцээний ихэнхийг имортлодог, үйлдвэр хөгжөөгүй улсад бүх гүйлгээ НӨАТ-тэй болбол барааны үнэ тэнгэрт хадаж, улсаараа л гуйлгачин болох байх. ААН нь НӨАТ дардагын хүчинд одоохондоо арай чүү амь зогоож байна. Манай улсад барааны үнэ зарим өндөр хөгжилтэй улсаас өндөр байна. Тэгсэн мөртлөө цалин нь шавхруу шиг. хүн амьдрах аргагүй боллоо

Avatar

Зочин 2018-02-01 112.149.155.166

R

Avatar

Үнэн 2018-02-01 172.58.25.187

МАН ихэхндээ төр барьсан, лидэрүүд нь С Баяр Энхболд Энхбаяр Багабанди Нямдорж гэх мэт, хэн сонгосон монголчууд сонгосон, одоогийн байгаа байдал монголчуудын өөрсдийх нь сонголт, ямар ард түмэн бна тийм төр бна, заяа муутай бна гэдэг ажилгүй, арчаагүй мунхаг байхыг хэлдэг байх

Avatar

Zochin 2018-02-01 103.10.21.100

Haan bank butsaan olgoltoo ugdguiee yasiin bol

Avatar

Зочин 2018-02-01 66.181.179.66

Шударгаар ажиллаж татвараа төлдөг иргэдийн татварыг нэмэхийн оронд тэр татвар огт төлдөггүй худалдаачдаас татвар авах ёстой юм бус уу? Мөн тэр хувийн сургуулиуд байна. Аймар өндөр үнэтэй сургуулийнхаа төлбөрөө авчихаад НӨАТ-ын баримт өгдөггүй. Энийг төр засаг минь шийдэж өгөхгүй юм уу

Avatar

Зочин 2018-02-01

МАН унагасныг босгодог, АН дахин унагаж, улсын сан хөмрөгийг хоослоод, бүр хасах руу оруулаад тонилдог бичигдээгүй хууль үйлчлээд удаж байна.Зарим этгээд үүнийг гуйвуулж эсрэгээр сурлалчилж, луйварчдыг дэмжиж байгаа нь нөгөө танхайчуудын бохир улс төр гэдэг мөн үү

Avatar

Зочин 2018-02-01 202.9.43.208

Ардчилсан [Хориотой Үг] нар монголчуудаас 10 хувийн татвар авах бузар олсон нь энэ юм шуу дээ юун баярлалаа вэ мулгуу ухэрнуудээ

Avatar

Зочин 2018-02-01 202.179.24.94

АН д баяр хүргэе

Avatar

Зочин 2018-02-01 202.179.24.94

АРДЧИЛСАН НАМ ЗАЙЛДАГГҮЙ ЮМ та нарт лай болхоор анх байгуулагдсан юм шүү дээ хэтэвчинд чинь орох мөнгө багасаад байна уу

Avatar

bi 2018-02-01 150.129.142.47

chi man-aas avsan mununduu hahav

Avatar

зочин 2018-02-01 202.179.24.94

МАН үнэндээ шинээр сэтгэж ард иргэдийнхээ хүндлэлийг олж авхаасаа илүү өөрсдийнхөө хармааг зузаалдаг нь нууц биш юм. АНын ард иргэдийнхээ төлөө хийж амжуулж чадаагүй бүхнийг НӨАТыг арай ядан дургүйд хүчгүйгээр тарааж байгаа үнэн ш дээ энэ олны хэл амнаас үнэн дээ айж байгаа болхоор л энэ тэрнээс биш өөрснийхөө кармаруу хийж авах байсан юм гэхдээ эд нар хоосонгүй л байгаа

Avatar

Зочин 2018-02-01 182.160.36.85

АН одоо зайлсан бай даа.

Avatar

ЧД иргэн 2018-02-01 202.179.24.143

энэ нам, тэр нам гэж битгий нийгмийг талцуулж хагаралдуулж улс төржүүлээд байлдааа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлэлийн үүрэг бол байгаа юмыг л элдэв хачиргүй олон нийтэд хүргэх үүрэгтэй шүү дээ. Ямарч намын засаг нийгмийн өмнө хүлээсэн үүргээ л биелүүлж байгаа.

Avatar

иргэн 2018-02-01 103.50.206.62

АН сайн юмыг биднийх гээд өөрсдийнхөө саар юмыг МАН-нх гэдгээ болио жаахан ухаантай бай даа.Энэ жагсаал АН өөрсдийгөө жинхэнэ утгаар нь олонд магтан матаваа.Түүхэнд тэмдэглэх л зүйл боллоо.Бид өр тавьсан бид эзийн засгийн өсөлтийг унагасан бид татвар нэмэх боломжийг олгосон гэж шууд хэлээгүйч энэ бухимдаад байгаа бүх зүйлийн үндэсийг хэн тавьсан билээ.Үүнийгээ нотлодог тэнэг хүмүүс юмаа.АН Засаг сайн барьсан бол бидний эдийн засгийн өсөлтийг тэдэн хувиар унагаад ядуурал бий болгоод татвар нэмэхээргүй эдийн засаг өгсөнг бүр байхгүй болгосноор татвар нэмээд байна шэж бодиттой өнөөдөр орилсон бол бид дэмжих байлаа.энэ бухамдал АН-ханаас л болж бий болсон.Утаа хүртэл.Багасгах биш ихэсгэсэн.Утааны хамаг мөнгийг хуваагаад идсэн ажил хийгдээгүй юм чинь яаж утаа буурах юм.АН биднээс дор сэтгэмээргүй юм даа.

Avatar

Буцаан олголт 2018-02-01 59.153.113.228

Уг нь болдог бол бүх худалдаа үйлчиглээ эрхлэгчдийг НӨАТ төлөгч болгоод татварын хувь хэмжээг хэд хүртэл бууруулбал болох нь вэ гэдэг судалгаа хиймээр санагдах юм. Буулгаад 5% хавьд авчираад түүнийхээ 20% биш 50%-ийг буцаан олголтоор өгөх хэрэгтэй. Тэгвэл Бизнес эрхлэгчиддээ ч дарамт бага бас худалдан авагчидад ч сайн хөшүүрэг болж чадна. Тэдэн төгрөг төсөвт хэрэгтэй тийм учраас тэдэн хувийн татвар тооцвол тэр мөнгөө олох юм байна гэсэн тэнэг тооцоогоор татвар тогтоогоод байгаа юм шиг санагддаг. Уул нь татвар нь төсөвийн орлого цуглуулах хэрэгсэл боловч эдийн засгаа буюу хувийн сектороо дарамтгүйгээр тодорхой төвшинд хөгжүүлэх, бодит эдийн засгийн цар хүрээ хэмжээг тодорхойлох, ард иргэдийн хэрэглээн болон бодит орлогод дарамт болохгүй байх, орлогын тэгш хуваарилалт гээд олон талаас нь судлах ёстой байх. Гэтэл Монголд Дарга нарт шинээр авах машин тэдэн төгрөг тэрний бензинд тэдэн төгрөг, жолооч гарааш тэд гээд л сайхан жагсааж байгаад түүндээ тааруулаад байгаа биш үү.

Avatar

Д.Бямбаа 2018-02-01 202.9.43.28

Б.Лхагважавт төрийн шагнал бас гавьяат цолыг нь олгох хэрэгтэй

Avatar

Зочин 2018-02-01 103.229.122.136

Лхагважав сайн ярьсан болохоос ажилд гар бие оролцоогүй энэ ажлыг яаг гардаж хийсэн нь Пүрэв сайд түүнтэй хамт ажиллаж байсан IT баг шүү. Лхагважавын мөрөөдлийг биелүүлсэн хэрэг

Avatar

би 2018-02-01 202.21.116.66

Бүгдийг нь буцааж олго. шаардаж байна. Хаашдаа татвар төлсөн мөнгөөр авсан бараа бүтээгдэхүүн. бүгдийг нь буцааж олгох ёстой.

Avatar

Зочин 2018-02-01 122.201.21.115

Энэ асуудал чинь Эрдэнэбат сангийн сайд байхдаа хийсэн ажил шуудээ .АН гэчихжээ

Avatar

Батый 2018-02-01 202.179.27.243

Юм мэддэггүй бол ядаж дуугүй байвал хүн юу ч мэддэггүй [Хориотой Үг] гэдгийг чинь гадарлахгүй шүү дээ.

Avatar

батый 2018-02-01 202.179.27.243

Юм мэддэггүй бол ядаж дуугүй байвал хүн юу ч мэддэггүй МАН.гар гэдгийг чинь гадарлахгүй шүү дээ.

Avatar

bachaa 2018-02-01 150.129.142.47

sereerei.esvel um unshdaggui umuu.sedevee sain unsh

Avatar

Zochin 2018-02-01 203.91.115.44

Erunhiilugchuu !!!!!!!!! Buh mongolchuudiinhaa banknii zeeliig bugdiig ni tulj urgui bolgoj ugnu gesen amlaltaa bieluuleechee!!!!!! Garch irehdee amlasan yariagaa hiigeechee HOV BAZAAD L SUUHIIN

Avatar

Зочин 2018-02-01 202.21.100.210

Баярлалаа Хүрэлбаатар сайдаа баярлалаа ташуур өгсөн АН-н жагсаал баярлалаа НӨАТ- шинэчлэл хийсэн МХАҮТ-н ерөнхийлөгч Лхагважав. Одоо Сангийн яам татварын газар Том захуудаас НӨАТ-н баримт өгүүлдэг болох ёстой шүү. Энэ хэсэгт маш их нууцлагдсан татвар огт төлөхгүй мөнгө эргэлдэж байгаа. Мэдсээр байж НӨАТ-н баримт өгөхгүй байгаа захын удирлагад арга хэмжээ авах ёстой

Avatar

zochin 2018-02-01 203.91.115.44

Bayarlalaa MAN-d

Avatar

Зочин 2018-02-01 103.14.36.18

Байр болгоны 1 давхарт байрлах үсчин гоо сайхан, аптек гээд бүхий л үйлчилгээний байгууллагыг НӨАТ-д хамруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-02-01 202.179.25.142

Пиздааа ануусууд монголчуудыг 10 хувийн татвараар гялайлгаж гэнээ тэр 10 хувийн татвараа буцааж авьяаа ануусуудаа кхээч та нар

Avatar

Зочин 2018-02-01 202.21.126.30

Цаад хөлдүү толгойнууд чинь ойлгож ажил хэрэг болгодог бол Ж.Эрхэс та маш зөв дүгнэлт хийжээ. Жирийн сэхээтнүүд яг ингэж ярьж байгаа юм. Огт НӨАТ-ын баримт өгдөггүй гэхдээ жилдээ 50 саяас дээш борлуулалт хийдэг тэр зах худалданы төв энэ тэрийг хамруулбал татварын орлого дор хаяж 500 тэрбумаар өснө. Хамгийн гол нь Үндсэн хуулийн татвар төлөх үүргийн шударга ёс хэрэгжинэ

Avatar

зочин 2018-02-01 202.21.106.142

Миний мөнгө орчихож аураааа … Ямррррр сайхан бэ … АН мандтугай ….

Avatar

adasfdas 2018-02-01 170.52.71.163

10 хурууны чинь 8-г нь огтолчихоод байхад баярладаг ямар тэнэг вэ

Avatar

Зочин 2018-02-01 66.181.187.221

AN-D ARD TUMEN BAYARLAKH YOSTOY. YAG UNENDEE ALI UNGUTEY UUDTEY ZUYLIIG AN-YN UED BUTEESEN BAYDAG SHUU ,

Avatar

Zovhin 2018-02-01 202.21.106.159

Hurdab shuurhai NUT barimtiig 1 -r sard bagtaan olgosond Hurelsuhiin ZG bolon sangiin said Hurelbastart bayarllaa

Avatar

Зочин 2018-02-01 66.181.188.10

МАН-д хийсэн их бий шүү,МАНын бугшсан идээ бээрийг Хүрэлсүх л шахсан шүү,шахсан шиг шахах хүн бол Хүрэлсүх,үүний төлөө АН,МАХН их бухимдаж байна даа.Элбэгдоржтонгууд,Эрдэнэт ийн хууль бусчууд их уурлаж байна.

Avatar

ЗОЧИН 2018-02-01 202.21.106.142

Ер нь өнгөрсөн 28 жилийн өнгөтэй өөдтэй болгоныг АРДЧИЛСАН НАМ л хийсэн байдаг шдээ . … ,,Малыг малчидад ,, гэхэд МАН – ын зөнөг өвгөчүүл юу юу гэж гуцалдаж байлаа да !!!

Avatar

123 2018-02-01 203.91.117.8

ai daa

Avatar

АНЯ 2018-02-01 66.181.185.112

Малыг малчдад өхдөө маш тэнцвэргүй eр нь малгүй байсан АН ын алтан харайцаанууд маш их малжсан АН өөртөө ашиг гаргах гэж юм хийдэг худлаа гэвэл ажнай Бат Эрдэнээс асуу

Avatar

бодогч 2018-02-01 103.242.47.102

хувийн эмнэлэг эмийн сангуудад их хэмжээний мөнгө эргэдэг. аймаар үнэтэй үйлчилгээ хийчихээд баримт байдаггүй шүү дээ

Avatar

Hun 2018-02-01 182.160.38.232

1000 iluu tulchuud 200 tug avah ged erguutej ughiima.nugu hed n huurguud l bhin huurud l bhin.yanadaa.
Niiter n 100%avdag bol asuudal alga buh ym uguh yostoi.avto uilchilgee hurtel

Avatar

Зочин 2018-02-01 27.123.214.109

МАНАЙХАН ИЙМ ЯДУУ БАЙГАА ШД МАССААРАА. НӨАТ СУРАГЛААД Л. ТЭГЭЭД БИ ЭЛДЭВ ТАТВАР ХУРААМЖ ТӨЛБӨР ГЭХЭЭР ДАНДАА АРД ИРГЭДЭЭ ӨМӨӨРЧ КОММЕНТ БИЧДЭГ. ТҮЦ ХУРААНА БИЕЭ ҮНЭЛЭВ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ИХ БАЙНА ГЭХИЙН ТООЛОНГООР УГ ШАЛТГААН ҮНДЭС СУУРИЙГ НЬ ХУРДХАН ЗАСЧ ЗАЛРУУЛААЧЭЭ ГЭДЭГ. САЯХАН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨН ДЭЭР ТЭГЭЛГҮЙ ЯАХАВ НЭМЭЛГҮЙ ЯАХАВ ӨГӨЛГҮЙ ЯАХАВ ХҮҮХДҮҮДЭЭ ӨЛСГӨЧИХСӨН БАЙНА ШД ГЭЭЛ БАЯРХАЦГААГААЛ БАЙСАН. НӨАТ-ЫН ХУВААГААД АВАХААР ШАЛИХГҮЙ МӨНГИЙГ УЛС ОРОН ДАЯАРАА Л СУРАГ АЖИГ ТАВИЦГААЛАА. ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨНИЙ НЭМЭЛТИЙГ ЭЦЭГ ЭХ ГАРГАНА ГЭВЭЛ ЯГ ЭНЭ 70-80 ТЭРБУМ ДАЙНЫ МӨНГӨ БОЛОХ ЮМ ШҮҮ ДЭЭ ЖИЛДЭЭ. НЭГ ХЭСЭГ НЬ БАЯРХААД ТӨЛӨХӨД БЭЛЭН ГЭЭЛ БАЙСАН. НӨГӨӨ ТАЛДАА ТЭР АЯАРАА 70 ГАРАН ТЭРБУМ ТӨГРӨГ СУРАГЛААСТАЙ. ҮНЭН БАЙГАА БАЙДЛАА ЗӨВӨӨР ҮНЭЛЦГЭЭ Л ДЭЭ. ЦАГААН САРААР БАГА СЭГСРЭЭРЭЙ ӨӨРСДИЙГӨӨ. ХҮҮХДҮҮДЭД 1000 2000 ТӨГРӨГ ДАНГА Ш ДЭЭ. ЧИХЭР ШОКОЛАД ХЭРЭГГҮЙ. ГАДАГШ ХАМАГ МӨНГӨ УРСГАЧИХНА. БОДИТ БАЙДЛААСАА ИЧЭЭД НЭРЭЛХЭЭД ХЭРЭГГҮЙ. 5000-10000-20000 НЬ БЭЛЭГЛЭХ НЬ ТУ ЦӨӨХӨН Ш ДЭЭ.

Avatar

БАТ инженер 2018-02-01

Зөв бичиж

Avatar

Зочин 2018-02-01 46.101.138.168

Хахахаха юу гуцнам бэ? АН өгөөд хийгээд байгаа юм уу? Баатар болох гээд яахнав дээ. Эд нар хийх үедээ хийгээгүй байж, одоо орилоод яах юм бэ? Үнэхээр улс орны төлөө л юм бол дор бүрнээ чадах чадах юмаа хий л дээ. Бидэнд хийдэг л хүн хэрэгтэй болохоос эрх мэдлийн төлөөх дайн хэрэггүй!!!

Avatar

123 2018-02-01 203.91.117.8

ene 66 sayiin toond oroogui neg mal bna

Avatar

Zochin 2018-02-01 203.91.115.44

Yag unen

Avatar

Зочин 2018-02-01 202.55.191.42

Goy shassan

Avatar

АН 2018-02-01 202.70.40.219

АН сэдэж боловсруулсан сайн ажлууд маш их, МАН-д үнэндээ татвар нэмэхээс өөр юм толгойд нь байхгүй.

Avatar

Зочин 2018-02-01 202.55.191.130

Уг нь тийм. Тэгэхдээ МАН-д хүмүүс илүү дуртай. Яагаад гэж үү? МАН хүмүүсийн толгойг эргүүлэхдээ сайн…АН-ын үед л аваад идчихсэн мөнгө /үнэндээ ихэнхийг нь МАН-ын гишүүд л авсан эсбэл авалцсан байдаг/, АН-хан засаглаж чадахгүй бид л – үнэндээ дотроо сайн тохиролцож бүх хүмүүстээ зүсэм амсуулдаг гэх мэт. МАН мандана.

Avatar

ard 2018-02-01 49.0.147.60

AH uguud bga yum shig yrihiin haha

Avatar

Зочин 2018-02-01 66.181.185.197

Ардчилсан нам ниыгэмд хэрэгтэй зүйл их хийдэг. Даанч ч сахилга бат муутай, хоорондоо алалцдаг.

Avatar

Зочин 2018-02-01 150.129.141.87

Яг үнэн

Avatar

Зочин 2018-02-01 203.91.115.35

үхсэний ан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж