Сурагчид "Найрамдал"-ын олон хөтөлбөрт хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Сурагчид "Найрамдал"-ын олон хөтөлбөрт хамрагджээ

Сурагчид "Найрамдал"-ын олон хөтөлбөрт хамрагджээ

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Олон улсын хүүхдийн ‘Найрамдал’ цогцолбор сурагчдын амралтыг тохиолдуулан өвлийн хөтөлбөрийг зохион байгуулжээ.

Хотын утаанаас хол, хөгжлийн олон хөтөлбөртэй амралт нэгдүгээр сарын турш явагдсан бөгөөд нийт 1200 гаруй сурагчид хамрагдсан байна. Сурагчид гурав болон таван өдрөөр авьяас, гадаа орчин, спорт, байгалийн аялал, хамтдаа хөгжицгөөе зэрэг хөтөлбөртэй танилцаж, найз нөхдийн хүрээллээ тэлжээ. Эцэг, эхчүүдийн хүсэлтээр улирлын амралтыг зохион байгуулсан байна. 

‘Найрамдал’ цогцолбор энэ сард олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

 

Ч.БОЛОР

Эх сурвалж: www.nairamdal.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж