Өвлийн олимп ес хоногийн дараа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Өвлийн олимп ес хоногийн дараа эхэлнэ

Өвлийн олимп ес хоногийн дараа эхэлнэ

БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн XXIII олимп ес хоногийн дараа нээлтээ хийх гэж байна.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 9-25-ны хооронд болох бөгөөд 92 орны 3000 гаруй тамирчид долоон спортын 15 төрлөөр өрсөлдөнө.

Монгол улсаас гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар оролцох бөгөөд тамирчид “Хандгайт” дахь бэлтгэлийн баазад бэлтгэлээ хийж байна.

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-т Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-д, эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-д уралдана.

ОУХМ Б.Ачбадрах 2017 онд “В” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр анх удаа өвлийн олимпийн наадамд өрсөлдөнө. 

ОУХМ Ч.Отгонцэцэг “Сочи 2014” өвлийн наадамд 10 км-т оролцож, 76 цаначнаас 70-р байрт орж байсан юм. Түүний хувьд хоёр дахь олимпийн наадамд хурд сорих гэж байна.

Монголын цаначид “Инсбрук 1964” IX наадамд оролцож байсан түүнээс хойш 14 дэх удаагаа оролцох гэж байна. Тодруулбал, 1964, 1968, 1972, 1980, 1984, 1988, 1992, 1994, 1998, 2002, 2006, 2010, 2014 оны цагаан олимпод оролцож байжээ.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж