Ньюс хөтөч: Ардчилсан нам эсэргүүцлийн жагсаал хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ардчилсан нам эсэргүүцлийн жагсаал хийнэ

Ньюс хөтөч: Ардчилсан нам эсэргүүцлийн жагсаал хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

2011.02.01 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэг Нэпко компанийн "Британиика" бүтээлд олгов.

2013.02.01 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал энэ өдөр болж, 2012 оны үндэсний их баяр наадмын барилдаанд сэргээш хэрэглэсэн зарим бөхчүүдийн давааг хүчингүй болгох талаар хэлэлцжээ. Хуралдаанаар сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Улсын арслан Х.Мөнхбаатарын тав, зургаа долоогийн давааг хүчингүй болгож, “Чимэг”-ийг хураах, Улсын начин Б.Сугаржаргалыг үндэсний бөхөөр барилдах эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийдвэр гаргасан.  Мөн үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын арслан Х.Мөнхбаатарт унасан Улсын начин Ж.Оргилд өсөх идэр чимэг олгох, зургаагийн даваанд унасан Улсын начин Ж.Амартүвшинд улсын харцага цол олгох, долоогийн даваанд унасан Т.Санчирт Улсын заан цол олгох хүсэлтийг гишүүдээс гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • “Export Mongolia-2018” форум Corporate Hotel & Convention Centre Event Hall-д эхэлнэ. Европын сэргээн босголтын банк, Хаан банкны Бизнес инкубатор төв, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдуудын төлөөлөгчид дэмжиж буй форум нь уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортод гарч буй туршлага болон ололт амжилтыг таниулах зорилготой.

09.00

  • Ардчилсан нам орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулах “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛҮНДЭСНИЙ ЧУУЛГАН Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын жендэрийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаа, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэхэд салбар дундын уялдааг хангах, талуудын оролцоог дэмжих зорилгоор чуулганыг зохион байгуулж байна.
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Судалгааны лабораторийн нээлтийн үйл ажиллагаа Хөдөө аж ахуйн их сургуулийн байранд болно.
  • “Монголын археологи-2017” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Төв номын сан, 502 тоот танхимд болно. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим ажиллаж байна.

11.00

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Аялал жуулчлалын газраас ‘Улаанбаатарын өвлийн наадам’-ын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Төрийн ордны Нутгийн улирдлагын танхимд тэтгэврийн настай холбоотойгоор хуульд оруулах өөрчлөлт, гадаадад ажиллах хүч илгээх асуудлаар барьж буй бодлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ боломжуудын талаар мэдээлэл хийнэ.
  • БСШУСЯ-нд өвлийн олимпийн наадмыг баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно.

12.00

  • “Наян жийп нэг дор” борлуулалтын өдөрлөг “Автоланд” төвд болно.

14.00

  • МҮХАҮТ-ын дэргэдэхи Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлөөс Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн баталсантай холбогдуулан тус бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Танхимын 403 тоотод болно.
  • “Балет миний хобби” хөтөлбөрийн багш, ДБЭТ-ын гоцлол бүжигчин М.Одын удирддаг “Урлагийн боловсролыг дэмжих төв”-ийн балетын сургалт өнөөдрөөс эхэлнэ.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж