Үндэсний статистикийн хорооны албан ёсны сайтад монголчууд цагаан сард дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг тухай судалгаа нийтлэгдэж байсан юм.
Цагаан сарын идээ болон гарын бэлгийн нийт үнийг Үндэсний статистикийн хорооноос тооцож нийтэд мэдээлдэг, хэрэглээний үнийн индексийн тооцоонд ашигладаг хэрэглээний сагснаас бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн дундаж үнийг авч үзсэн тэрхүү судалгаагаар бол жилийн өмнө буюу 2017 онд нэг өрхийн цагаан сарын баярт зарцуулах дундаж зардлыг 1.326.200 төгрөг гэж тооцоолж байжээ.
Мөн судалгаанд 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээрх 860 гаруй мянган өрхийн 67.0 хувь буюу 577.8 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, баярын идээ, бэлгэнд зориулж улсын хэмжээнд 766.0 тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэсэн байв.
Харин бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн сонгож, зочиддоо бэлэглэдэг гэж тооцсоноор бол Монгол Улс цагаан сарын баярт зориулж дунджаар 307.9 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна гэсэн үг юм.
2018 оны хувьд доорх үнийн хувьд өөрчлөлт орсон нь мэдээж. Энэ удаа жилийн өмнөх цагаан сарын зардал ямар байсныг эргэн сануулъя. Харин сар шинийн дараа сүүлийн хоёр жилийн цагаан сард бэлтгэх зардлын хэмжээг нэгтгэн үзүүлнэ.
Зочин 2018-01-31 66.181.177.56
ТОМ ТОМ ӨӨХӨН ТОС ТАВЬЖ БАРИМЛЫН ШАВАР ШИГ ГУРИЛАН Б О О В ӨРДӨГ БАЯР ХА ХА ХА
Зочин 2018-01-31 121.58.108.194
Ул [Хориотой Үг] бол хоол хүнс, гурил будаа ховор үед зочинд идүүлэхгүй, сүүлд өөрсдөө идэх гэж харамч хүний зохиосон арга гэж боддог. Ямар ч зочин тавагнаас ул [Хориотой Үг] авч идэж чадахгүй. Айлын таваг нураавал сүйд болно биз дээ. Том таваг засах дуртай юм бол модоор ч юм уу, резинээр ул [Хориотой Үг] шиг юм хийгээд тавьчих хэрэгтэй. Нэг авчихсан байхад олон удаа хэрэглэнэ. Хурим, найр, цагаан сар гээд л хэрэглээ мундахгүй. Харин гүрмэл, мушгимал, сүлжмэл гээд нэрлээд байгаа [Хориотой Үг] чинь харин зочид, хүүхдүүд авч идэх, амсах боломжтой тавгийн идээ шүү. Зочинд зориулсан гэж хэлж болох
ЗОЧИН 2018-01-31 202.9.40.160
УУЦЫГ ЗААВАЛ ТАВИХ АЛБАГҮЙ. УГ НЬ УУЦ БОЛ УЛААН МАХ ШҮҮ ДЭЭ. УУЦ ТАВИХ ЁС НЭЛЭЭД ХОЖУУ ОРЖ ИРСЭН ЗҮЙЛ, ҮҮНИЙГ ЗАЛРУУЛЖ ХУУЧИН ЁСОНД НЬ ОРУУЛЖ БОЛНО. ИРГЭДИЙН ХҮСЭЛ СОНИРХОЛЫН АСУУДАЛ. ӨНӨӨДӨР УУЦ ТАВИХ НЬ БҮҮ ХЭЛ ХООЛ ХИЙХ МАХГҮЙ АЙЛУУД МАШ ОЛОН БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
Зочин 2018-01-31 66.181.186.212
ТЭР УУЦ ӨРСӨН УЛБ ООВ ҮНДЭСНИЙ ХУВЦАС ЗОЛГОЛТ ЭД БҮГД МОНГОЛЫН ЦАГААН САР НЭРТЭЙ ДЭЛХИЙД ГАНЦ БАЯР ТУСГААР УЛС БИЕ ДААСАН МОНГОЛ ҮНДЭСТНИЙ НЭГ ГОЛ БАТ ИЛЭРХИЙЛЭЛ БИЛЭЭ .БАС НААДАМ .