Инфографик: Цагаан сар ба эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

ИНФОГРАФИК - ЦАГААН САР

Инфографик: Цагаан сар ба эдийн засаг

Инфографик: Цагаан сар ба эдийн засаг

Үндэсний статистикийн хорооны албан ёсны сайтад монголчууд цагаан сард дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг тухай судалгаа нийтлэгдэж байсан юм.

Цагаан сарын идээ болон гарын бэлгийн нийт үнийг Үндэсний статистикийн хорооноос тооцож нийтэд мэдээлдэг, хэрэглээний үнийн индексийн тооцоонд ашигладаг хэрэглээний сагснаас бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн дундаж үнийг авч үзсэн тэрхүү судалгаагаар бол жилийн өмнө буюу 2017 онд нэг өрхийн цагаан сарын баярт зарцуулах дундаж зардлыг 1.326.200 төгрөг гэж тооцоолж байжээ.

Мөн судалгаанд 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээрх 860 гаруй мянган өрхийн 67.0 хувь буюу 577.8 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, баярын идээ, бэлгэнд зориулж улсын хэмжээнд 766.0 тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэсэн байв.

Харин бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн сонгож, зочиддоо бэлэглэдэг гэж тооцсоноор бол Монгол Улс цагаан сарын баярт зориулж дунджаар 307.9 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна гэсэн үг юм.

2018 оны хувьд доорх үнийн хувьд өөрчлөлт орсон нь мэдээж. Энэ удаа жилийн өмнөх цагаан сарын зардал ямар байсныг эргэн сануулъя. Харин сар шинийн дараа сүүлийн хоёр жилийн цагаан сард бэлтгэх зардлын хэмжээг нэгтгэн үзүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж