Борлогдоогүй барааны буцаалтыг хуульчилна

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Борлогдоогүй барааны буцаалтыг хуульчилна

Борлогдоогүй барааны буцаалтыг хуульчилна

Хүнсний дэлгүүрүүд борлогдоогүй барааг нийлүүлэгчдэд нь буцаахыг хориглох хуулийн төслийг ОХУ-ын хөдөө аж ахуйн яам дэмжлээ хэмээн тус яамны Хөрөнгө оруулалт, зах зээлийн зохицуулалтын газрын захирал Анатолий Куценко мэдээллээ.

Энэхүү хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сарын дундуур Төрийн Думад өргөн барьсан юм. Монополийн эсрэг алба хуулийн төслийг мөн дэмжсэн юм. Гэвч зах зээлийн зарим оролцогч тухайлбал, үйлдвэрлэгчид, мөн дамжуулан борлуулагчид энэ асуудлыг хуулиар өөрийн зохицуулалтын замаар шийдэж болно гэж үзэж байгаагаа илэрхийлээд байгаа.

Борлуулагчид талх үйлдвэрлэгчидтэй тусгайлсан хэлэлцээр хийсний дараагаас зарагдаагүй талхыг буцаах асуудал нааштайгаар шийдэгдэх болсныг Анатолий Куценко хэлсэн байна. Энэ хэлэлцээрийн дүнд борлуулагч болон үйлдвэрлэгчид таван тэрбум рублийг хэмнэж чадсан гэж тэр хэллээ.

“Иймэрхүү сайн жишиг байгааг бид харж байна. Гэхдээ энэ жишиг томоохон сүлжээ, том үйлдвэрлэгчдийн хооронд сайн хэрэгжих магадлал өндөр. Харин бүс нутгийн хэмжээнд очвол оролцогч талууд тийм ч уриалгахан хандахгүй байна” хэмээн нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж