Оросын хамгийн үнэтэй компаниар “Сбербанк” тодров

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Оросын хамгийн үнэтэй компаниар “Сбербанк” тодров

Оросын хамгийн үнэтэй компаниар “Сбербанк” тодров

2017 оны хамгийн өндөр үнэлгээтэй 100 компанийн жагсаалтыг гаргасан тухай РИА Рейтинг мэдээллээ. Жагсаалтын эхний гурван байрт орсон компани өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй ч дараалал нь өөрчлөгджээ. Жагсаалтыг 643 тэрбум ам.долларын үнэлгээгээр “Сбербанк” тэргүүлсэн байна.

“Сбербанк”-ийн араас “Газпром” болон “Роснефть” оржээ. “Роснефть” 2016 онд “Газпром”-ыг түлхэн нэгт жагсч байсан бол 2017 онд байр сууриа хамгаалж чадсангүй. Тэргүүлэгч “Сбербанк”-ийн хувьд өнгөрсөн 2017 онд хөрөнгөө бараг 40 хувь буюу 84 тэрбум ам.доллараар өсгөж чадсан байна. Энэ жагсаалтыг олон жил тэргүүлж байгаад 2016 онд байр сууриа алдсан ч 2017 онд хоёрдугаарт жагсч чадсан “Газпром” 53.35 тэрбум ам.доллараар хөрөнгөө өсгөжээ. Харин “Роснефть” өмнөх 2016 онтой харьцуулахад хөрөнгийн хэмжээ нь 24 хувь буюу 53.3 тэрбум ам.доллараар буурч гуравт оржээ.

Өнгөрсөн онд IPO-г амжилттай хийсэн таван компани таван компани, тухайлбал, En+ Group, “Детский мир”, “Ленэнерго”, “Инград”, “Аптечная сеть 36,6” зэрэг компани эхний 100-д анх удаа багтаж чаджээ.

Эхний аравт дээр өгүүлсэн компаниас гадна “Лукойл”, “Новатэк”, “Норильский никель”, “Газпром нефть”, “Татнефть”, “Сургутнефтегаз”, НЛМК компани багтжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж