Шөнийн тээврийн эрэлт 20 хувь нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Шөнийн тээврийн эрэлт 20 хувь нэмэгджээ

Шөнийн тээврийн эрэлт 20 хувь нэмэгджээ

Шөнийн цагаар нийтийн тээврээр зорчигчдын урсгал өнгөрсөн 2017 онд өмнөх 2016 онтой харьцуулахад 20 хувиар өссөн хэмээн Москва хотын Тээврийн газар сэтгүүлчдэд мэдээллээ.

“2017 онд нийслэл хотын нийтийн тээврээр шөнөдөө 3800 гаруй зорчигчийг тээвэрлэсэн нь өмнөх 2016 онтой харьцуулахад 20 хувь өссөн дүн юм. Нийт зорчигчийн тоог авч үзвэл нийтийн тээврээ 1.3 сая иргэн зорчжээ. Гэхдээ үүнд, метрогоор зорчсон иргэдийн тоо ороогүйг онцолъё” хэмээн “Мосгортранс” төрийн өмчит компанийн орлогч захирал Борис Ткачук хэлсэн байна.

Нийтийн тээврийн автобус, трамвай нь 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд шөнийн цагт тээврийн эдгээр хэрэгслийг сонгон зорчихдоо иргэд дуртай байдаг байна. Яагаад гэвэл энэ таксиг бодвол хамаагүй хямд төдийгүй өдөр, шөнийн зорчих тариф ижил байгааг Борис Ткачук онцоллоо.

Гэхдээ шөнийн чиглэл өдрийнхийг бодвол цөөн байдаг байна. Тухайлбал, шөнийн цагт 10 чиглэлээр нийтийн тээвэр үйлчилж байгаа бөгөөд дараагийн автобус, эсвэл трамвайг хүлээх хугацаа 15-30 минут юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж