‘The Voice of Mongolia’ шоу нэвтрүүлэг хоёр дахь дугаараа үзэгчдэд хүргээд байгаа билээ. Нэвтрүүлэг гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Тэгвэл тус нэвтрүүлгийн оролцогч Г.Мөнх-Эрдэнийн үзүүлбэрийг The Voice kids шоуны youtube дэх суваг 2018 оны шилдэг 10 үзүүлбэрт багтаажээ. Эргэн сануулахад тэрбээр UBS телевизийн уран бүтээлчдийн зохион байгуулсан “My Voice’ /2015/, “Universe Best Songs’ /2016/ гэх мэт уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан юм.
Э.Бурам