2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 43,198 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хөх Ган’ (HGN+14.93%) болон ‘Оллоо’ (OLL+13.79%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Мерекс’ (MRX-8.26%) болон ‘Монгол савхи’ (UYN-5.88%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,180.77 нэгж болж 0.19 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,512,426,210,139 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ