Хойд Солонгос пуужингийн парад зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужингийн парад зохион байгуулна

Хойд Солонгос пуужингийн парад зохион байгуулна

Хойд Солонгос Пёнчаны өвлийн олимпын өмнө хоёрдугаар сарын 8-нд алсын тусгалт пуужингийн парад хийхээр төлөвлөж буй талаар дипломат эх сурвалжууд мэдээлжээ.

Америкуудыг сүнсийг нь зайлтал айлгах төлөвлөгөөтэй энэхүү парадын үеэр тив хоорондын баллистик пуужин Hwasong-15  загвараас авхуулаад хэдэн зуун пуужинг олон нийтэд харуулах гэнэ. Пхеньян 2017 оны арваннэгдүгээр сард тив хоорондын баллистик Hwasong-15 пуужинг туршсан юм. Солонгосын хойгт АНУ цэргээ байрлуулснаас хойш Хойд Солонгос ойрын хугацаанд дахин пуужин туршиж, азаа үзэхгүй гэж шинжээчид хэлж байна.

Пхеньян Пёнчаны өвлийн олимпт тамирчдаа оролцуулах хүсэлт гаргасан нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бага ч атугай намжаасан.  Гэвч нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байгаа юм. Хойд Солонгос өвлийн олимпын наадамд хамтарсан урлагийн тоглолт үзүүлэхээр төлөвлөсөн ч тоглолтыг цуцалсан тухай даваа гаригт мэдээлсэн.

Хойд Солонгос пуужингийн парадын үеэр гадаадын хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй байж магадгүй хэмээн зарим эх сурвалж мэдээлсэн байна.

Хойд Солонгосын мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед АНУ-ын эсрэг суртал ухуулгыг эрчимтэй явуулж байгаа бөгөөд өвлийн олимпын дараа АНУ-БНСУ цэргийн хамтарсан хээрийн сургуулилтаа зогсоохгүй бол ноцтой үр дагавар авчирч болзошгүй тухай анхааруулж байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж