Тусламжийн махыг өнчин ядуу хүүхдүүдэд өгнө

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Тусламжийн махыг өнчин ядуу хүүхдүүдэд өгнө

Монгол Улсын Засгийн газрын  энэ сарын 14-ний хуралдаанаар БНАСАУ-д 30 тонн мах буцалтгүй тусламжаар өгөх шийдвэр гарсан. Үүний дагуу эхний ээлжийн таван  тонн махыг өчигдөр онгоцоор явуулсан байна. Энэхүү буцалтгүй тусламжийн махыг БНАСАУ-ын өнчин ядуу хүүхдийн  асрамжийн газарт өгөхөөр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, монголчуудын тусламжийг өнчин ядуу хүүхдүүдэд зориулж байгаа аж.  Дашрамд сануулахад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНАСАУ-д ажлын айлчлал хийхээр өчигдөр явсан. Айлчлал маргааш өндөрлөх юм.
Б.Анхаа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж