Монгол Улс ирэх 2019 онд “Торгоны замын олон улсын загварын 7 хоног”-ийг зохион байгуулах эрхийг авчээ.
Тодруулбал, БНХАУ-ын Чунчин хотод өнгөрөгч арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөс 10-ны хооронд Ази тивийн загварын олимп гэгдэх “Торгоны замын загварын 7 хоног” болж, тус загварын долоо хоногт Монголын Олон улсын моделийн холбоогоор ахлуулсан баг хамт олон маш амжилттай оролцоод ирсэн байна.
“Торгоны замын олон улсын долоо хоногт” хувцас загварын шоунаас гадна “Аsian International Super Model” тэмцээнийг зохион байгуулж, загвар зохион бүтээгчдийн хувцсыг амилуулж өрсөлддөг аж. Ийнхүү дэлхийн 31 орны нийт 72 орны моделиуд өрсөлдөж, Монголын олон улсын моделийн холбооны тэргүүн А.Уянга нь олон улсын загварын шүүгчээр уригдан эмэгтэй модель Н.Нандин-Эрдэнэ шилдэг 10-т шалгарч, эрэгтэй модель Э.Энхтүвшин “International Super Model” шагналын эзэн болжээ.
Мөн энэ үеэр Монголын олон улсын моделийн холбоо нь Азийн моделийн холбооны гишүүн орноор элсэж, Хятад дахь салбартай хамтын ажиллагааны санамж бичигт харилцан гарын үсэг зурсан байна.
А.Сүрэн