Хавайд хуурамч түгшүүр зарласан ажилтныг ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Хавайд хуурамч түгшүүр зарласан ажилтныг ажлаас нь халжээ

Хавайд хуурамч түгшүүр зарласан ажилтныг ажлаас нь халжээ

Хавайн арал руу цөмийн пуужин харвасан тухай хуурамч түгшүүр зарласан Онцгой байдлын газрын ажилтныг уг хэргийн улмаас ажлаас нь халсан байна.

Хэргийг мөрдөн шалгасан мөрдөгчийн хэлснээр хэрэг мандуулсан ажилтан онцгой байдлын газрын зарлан мэдээллийн сэрэмжлүүлэг дохиог андууран буруу товчлуур дарсан байжээ.

Хавайн Онцгой байдлын газрын ажилтан буруу товчлуур дарснаа мэдэж, сандрах үед өөр нэгэн ажилтан санаачлагыг гартаа авсан ажээ. Гэвч хуурамч түгшүүр зарласныг мэдэж, залруулах хүртэл 17 минут алдсанд албаныханыг буруутгасан билээ.

Хавайн Онцгой байдлын газар энэ хэргийг удирдлагын хяналт сул, компьютер, программ хангамжийн талаарх мэдлэг мэдээлэл дулимаг зэрэг хүний хүчин зүйлээс шалтгаалсан гэж дүгнэсэн байна. Хуурамч түгшүүр зарласан ажилтныг ажлаас нь халж, өөр хэд хэдэн ажилтныг ажлаас нь чөлөөлж, бас нэг албан тушаалтныг огцруулжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж