Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай Засгийн газрын 100 хоног сэдвээр даваа гаригт /2018.01.29/ хэвлэлийн хурал хийсэн. Энэ үед тэрбээр Засгийн газрын бүх гишүүд “Lexus” маркийн авто машин худалдаж авах захиалга хийсэн гэж мэдэгдсэн юм. Харин энэ мэдээлэл үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. О.Магнайгийн тараасан мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газрын зүгээс түүнийг шүүхэд өгч байгаа аж.
Т.НОМИН