Хүлээгдэж байсан 100 мянга гаруй жолооны үнэмлэх хэвлэлтээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Хүлээгдэж байсан 100 мянга гаруй жолооны үнэмлэх хэвлэлтээс гарчээ

Хүлээгдэж байсан 100 мянга гаруй жолооны үнэмлэх хэвлэлтээс гарчээ

Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс 2017 онд хүлээгдэж байсан 100 мянга гаруй үнэмлэхийг энэ сард хэвлэж дуусгажээ. Тодруулбал, шинээр жолооч болж буй болон орон нутгийн иргэд жолооны үнэмлэхээ тухайн авто сургуулиас очиж авах гэнэ. Харин үнэмлэх нөхөн олгох, эсвэл сольж буй иргэд Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнээс  үнэмлэхээ авах боломжтой.

Мөн энэ оны нэгдүгээр сараас хэвлэгдэн гарсан жолоочийн үнэмлэхийг Дүнжингарав  төвөөс очиж авах бөгөөд, одоогийн байдлаар тус төвд 23 мянган иргэний үнэмлэх тараагдаж байгаа аж. Хэрэв иргэд жолооны үнэмлэхээ хаясан эсвэл, үрэгдүүлсэн тохиолдолд замын цагдаагийн газраас, эсвэл үнэмлэх захиалсан цагдаагийн тасгаас авах юм байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж