Швейцарт иодел дууг Альпийн ард түмний урлагийн нэг төрөл гэж үзэж, дуучдад зэрэг олгохоор болсон гэнэ.
Шинжлэх ухаан, урлагийн их сургууль Люцерн 2018-2019 оны хичээлийн жилд иодел дуучин бэлтгэх хоёроос гурван жилийн сургалт явуулж, бакалавр болон мастерын зэрэг олгох гэнэ.
Иодел бол Швейцарын ард түмний уламжлалт дуу бөгөөд хожим хөгжимтэй дуулах болсон байна.
Люцерн их сургууль иодел дуучдад эрдмийн зэрэг олгох гэж буй анхны их сургууль ажээ. Тус сургуульд энэ хичээлийн жилээс эхлэн заах иодел дууны хичээлийг алдарт дуучин Надя Расс заах ажээ.
Их сургуулийн хөгжмийн тэнхимийн эрхлэгч Майкл Кауфман иодел дууны анги хичээллэх болсонд туйлын баяртай байгаа гэнэ.
Тэрбээр “Бид иодел дууны сургалт явуулахыг эртнээс мөрөөдөж байсан. Надя Расс бол хамгийн сайн иодел дуучин” хэмээжээ.
Швейцарийн Засгийн газар 2014 онд иодел дууг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээ мэдэгдсэн.
Дэлхийн биет бус соёлын өвд Испанийн фламинго бүжиг, Индонезийн батик торгоны урлал болон Монголын ингэ хөөслөх зах үйл зэрэг соёлууд орсон юм.
Эх сурвалж: BBC