Юнайтед Эйрлайнс тогосыг онгоцонд оруулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Юнайтед Эйрлайнс тогосыг онгоцонд оруулахыг хориглов

Юнайтед Эйрлайнс тогосыг онгоцонд оруулахыг хориглов

АНУ-ын Юнайтед Эйрлайнс компанийн онгоцонд нэгэн эмэгтэй гоёмсог тогос шувууг авч орох гэсэн боловч нислэгийн компани зөвшөөрөл олгоогүй гэнэ.

Харин амьтдыг тээвэрлэх тусгай тасалбар худалдаж авахыг зөвлөжээ. Юнайтед Эйрлайнс шувууны эзэнд энэ талаар нисэх буудалд ирэхээс нь өмнө урьдчилан анхааруулсан боловч зорчигч анхааруулгыг үл тоомсорлон тогос шувууг онгоцонд авч орох гэж  зүтгэсэн байна. Харин нисэх буудлын ажилтнууд шувууны амьдын жин болон хэмжээнээс шалтгаалан онгоцоор тээвэрлэх боломжгүй гэжээ. Эзнийхээ тээш ачсан тэргэн дээр суусан гоёмсог шувуу нисэх буудлын зорчигчдын нүдийг хужирлажээ.

Декстер нэртэй энэ шувууг Брууклины нэгэн зураач олж, амийг нь аварсан бөгөөд нийгмийн сүлжээнд энэ талаар баримтат нэвтрүүлэг гаргасан юм. Олон улсын нислэгийн компаниуд сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй, сэтгэцийн асуудалтай хүмүүсийг тайван зорчих боломжоор хангахын тулд тэжээвэр амьтнаа авч онгоцонд  хамт зорчихыг  зөвшөөрдөг.

Гэвч сүүлийн жилүүдэд зорчигчид онгоцонд тэжээвэр амьтан авч орох нь эрс нэмэгдсэнээс бусад зорчигчид нийтийн үйлчилгээний стандартыг зөрчиж байна гэж гомдол гаргах нь ихэссэн гэнэ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж