Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт болов

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт болов

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт болов

Хүйтний эрч чангарч хүүхдүүдийн дунд амьсгалын замын халдварт өвчин ихээр гарч байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс амьсгалын замын халдварт өвчин, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар 2017-2018 оны хичээлийн жилийн эхний улиралд бүртгэгдсэн халдварт өвчний тохиолдол, томуу, томуу төст өвчин, салхин цэцгийн тухай мөн түүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрхэн авах мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Уг сургалтад Баянзүрх дүүргийн хүүхдийн байгууллагын удирдах ажилтнууд, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, дүүргийн эрүүл мэндийн төвийн тархвар судлаачид болон албаны бусад мэргэжилтнүүд оролцлоо. Түүнчлэн энэхүү сургалт нь хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг түргэн шуурхай өгөх, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь хэрхэн авах, Хүүхдийн байгууллагад халдварт өвчин голомтлон бүртгэгдэхээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой сургалт болсон юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж