Бага олимп нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Бага олимп нээлтээ хийлээ

Хонконгтой хөршлөн орших Шинжинь хотноо бага олимп гэгддэг “Универсиад” их наадам хөшгөө нээлээ. Дэлхийн оюутан залуусын зуны спортын 26 дахь удаагийн “Универсиад” наадам энэ сарын 12-23-нд Хятадын Шинжинь хотноо болох бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр 20.00 цагаас тус хотын "Хавар цагийн хүр хорхой" гэгдэх цэнгэлдэхэд  эхэлсэн юм.

Энэ жилийн “Универсиад” наадамд дэлхийн 152 орны 12 мянга гаруй оюутан тамирчин спортын 22 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Зохион байгуулагч орон Хятадын баг хамгийн олон буюу 505 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бол ОХУ 476 тамирчнаа илгээжээ. Монголын багийн тухайд спортын 13 төрөлд 157 тамирчин өрсөлдөхөөр өмнөд хөршийг зорьсон нь урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүн юм. Монголын баг тамирчдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-БТСГ-ын дарга Ч.Наранбаатар ахалж буй.

“Универсиад”-ын анхны медальтнууд маргааш тодорно.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж