УЕПГ: Хар тамхины хэрэгт холбогдсон Л.Байгальмааг шилжүүлэн авсан

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

УЕПГ: Хар тамхины хэрэгт холбогдсон Л.Байгальмааг шилжүүлэн авсан

УЕПГ: Хар тамхины хэрэгт холбогдсон Л.Байгальмааг шилжүүлэн авсан

Хар тамхины хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон иргэн Л.Байгальмааг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд шилжүүлэн авсан байдаг. Энэ асуудлаар  Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад “өнгөрсөн онд гадаад улсад хорих ял эдэлж байгаа долоон иргэн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх тухай хүсэлт гаргаснаас БНХАУ-д ял эдэлж байсан Б.Байгальмааг шилжүүлэн авсан ба зургаан ялтныг шилжүүлэн авах тухай шийдвэр болон шаардагдах материалыг холбогдох байгууллагад уламжилсан” гэж мэдээллээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 2017 онд 69.3 хувиар өссөн

Прокурор 2017 онд нийт 85281 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьсан нь өмнөх оноос 12.4 хувиар буурчээ.

Мөн 2017 онд нийт 36549 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 6737 буюу 22.6 хувиар өссөн аж.

Харин шүүхэд шилжүүлсэн нийт хэрэг 2016 онд 5985 байсан бол  2017 онд 101135 болж 4150 хэрэг буюу 69.3 хувиар өссөн байна.

Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг бүтэн жилийн байдлаар авч үзвэл, эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн болон шууд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 37346 хэрэг байна. Энэ нь нийт гэмт хэргийг талаарх гомдол мэдээллийн 43.7 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар өсчээ.

 

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж