Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Та яагаад ядуу вэ?

Та яагаад ядуу вэ?

АНУ-ын Brown Их сургуулийн эрдэмтэд санхүүгийн сахилга бат, мөнгөнд хандах хандлага нь хүний хувь заяанд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Таван жил үргэлжилсэн нүсэр судалгаанд 50 мянган гэр бүлийн 150 мянга гаруй хүнийг хамруулжээ.

Эрдэмтэд олон жилийн турш хүмүүсийн мөнгөнд хандаж байгаа хандлагыг сонирхон судалж, зарим хүний дадал хэвшил нь санхүүгийн хувьд бүтэлгүй байх учир шалтгаан байж боллх юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтдийн ажигласнаар мөнгөлөг амьдарч байгаа хүмүүст тэдгээр зуршил байдаггүй, байсан ч түүнийгээ даван туулахыг эрмэлздэг болохыг тогтоосон байна.
Удам дамжсан бизнесийг өвлөн авсан хүмүүсийг судалгаанд хамруулалгүй зөвхөн өөрсдийн энэ амьдралынхаа хугацаанд мөнгөтэй болж чинээлэг амьдрахын төлөө зүтгэж байгаа хүмүүсийг сонгожээ.

Ядуу байхын шалтгааныг эрдэмтэд юу гэж үзсэн бол?

Нэг. Орлогоо нарийн хянах

Мөнгөтэй амьдарч байгаа хүмүүсийн 84 хувь нь орлого, зарлагаа маш нарийн хянаж байжээ. Тэд хэзээ олсон орлогоосоо илүү гаргаж мөнгө үрдэггүй. Зарлагаа урьдчилан тооцоолон хуваарилсан байдаг байна. Тэдний хувьд мөнгө хааччихав гэсэн асуулт бараг байдаггүй. Яагаад гэвэл мөнгө нь юунд зарагдсаныг тэд сайн мэддэг.

Гэтэл ядуу амьдарч байгаа хүмүүсийн 20 хувь нь зарлагаа хянаж байжээ. Олдсон мөнгөө баруу, солгойгүй бодлогогүйгээр үрдэг бөгөөд эцэстээ мөнгө нь юунд үрэгдсэнийг зарим үед ойлгодог ч үгүй байна.

Хоёр. Хуримтлал

Ядуу хүмүүсийн дөнгөж таван хувь нь олсон орлогынхоо 10 хувийг тогтмол хуримтлуулж байжээ. Маш цөөн хүн 20 хүртэл хувийн орлогоо хуримтлал болгож байсан байна. Энэ 10 хувийг хуримтлуулахад дэндүү бага мөнгө гэж үздэг учраас хуримтлуулаад ч хэрэггүй гэж үздэг. Зарим нь энэ 10 хувийг хэрэглэхгүй л орлого нь амьдралд хүрэхгүй шүү дээ гэж боддог байна.

Гэтэл хуримтлуулахад дэндүү бага гэж байгаа нь буруу юм, учир нь, хурааж байж л хуримтлал үүснэ шүү дээ. Мөн нөгөө талаар таны үрсэн 10 хувийг та зарахгүй байсан ч та өлсөж үхэхгүй байсан.

Гэтэл баян хүмүүсийн 93 хувь нь хуримтлалаа тогтмол нэмэгдүүлдэг байна. Хэд байх нь хамаагүй, хамгийн гол сар болгон тогтмол тодорхой хэмжээний мөнгийг хойш нь хийж чаддаг байна.

Гурав. Азаа үзэх

Ядуу хүмүүсийн 77 хувь нь янз бүрийн сугалаанд ихээхэн найддаг байна. Гэвч энэ найдлага нь ихэвчлэн дэмий байдаг. Мөнгөтэй хүмүүсийн дөнгөж зургаан хувь нь нь азанд итгэдэг байна.

Ядуу хүмүүсийн дийлэнх нь гэнэт баяжна гэж найддаг учраас азаа үзсэн зүйлд итгэдэг. Гэвч бодит амьдралд хөдөлмөр, хөрөнгө, цаг хугацаа зарахгүйгээр хэн ч баяждаггүй.

Азын сугалаа худалдаж авдаг хүмүүс сугалаа авахын оронд сугалаанд зарцуулсан мөнгөө хуримтлуулсан бол жилийн дараа энэ нь багагүй хэмжээний хуримтлал болсон байх нь дамжиггүй.

Дөрөв. Давхар ажил хийх

Мөнгөтэй хүмүүсийн 67 хувь нь үндсэн ажлын хажуугаар орлого олох өөр ажил хийдэг. Энэ нь хөрөнгө оруулалт ч байж болно, хөрөнгө оруулахаар хэмжээний хуримтлалгүй бол ядахдаа өөр ажил олж хийн орлогоо нэмэгдүүлэхийг хичээдэг.

Харин ядуу хүмүүсийн дөнгөж зургаан хувь нь давхар ажил хийдэг байжээ. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд зарим нь цаг наргүй, завгүй ажиллаж байхад тэднийг ажиллаж байх цагийг ядуу хүмүүс зүгээр л юу ч хийлгүй өнгөрөөдөг байна. 

Тав. Орлогоосоо давсан зүйл хэзээ ч худалдан авдаггүй

Судалгаанд хамрагдсан баян хүмүүсийн ядуучуудаас ялгагдах нэг гол зүйл нь тэд хэзээ ч халаасанд байгаа мөнгөнийхөө хэмжээнд таарсан зүйлсийг л худалдан авдаг байна. Жишээ нь, хямд үнэтэй өөр олон утас байсаар байтал ядуу хүн заавал үнэтэй гар утсыг сонгон барихыг хүсдэг байна. Мэдээж орлого нь хүрэхгүй учраас зээлээр авдаг байна. 

Зургаа. Баян хүмүүс илүү уншдаг

Судалгаагаар нэг сонирхолтой зүйл ажиглагдсан байна. Баян хүмүүсийн 79 хувь нь ном уншдаг, үгүй дээ мэргэжлийн чиглэлийн номоо уншдаг байна. Ялангуяа, ажил мэргэжлийн хувьд хэрхэн өсөн дээшлүүлэх талаар ихээхэн сонирхож уншдаг байна.

Гэтэл ядуучуудын 11 хувь нь ямар нэг ном /ихэнх нь зөвхөн өөрт таалагдсан сэдвийн/ уншдаг, мэргэжлийн номыг бараг уншдаггүй болохыг судалгааны дүн харуулжээ. 

Бэлтгэсэн А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж