Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 300 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх Ланд-570 машин унах болсон нь дуулиан тариад буй.
Олон нийт “Эдийн засаг хямралтай байхад Засгийн газрын сайд нь тансаг зэрэглэлийн машин унах нь ард түмнээ басамжилсан үйлдэл боллоо, хариуцлага хүлээх ёстой” гэж шүүмжилж байгаа. Энэ асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Аюулгүй байдлыг хангахын тулд үнэтэй машин унасан” гэж тайлбарлаад буй.
Энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын байр суурийг онцоллоо.
Г.ЗАНДАНШАТАР | У.ХҮРЭЛСҮХ | Ц.НЯМДОРЖ | ||
Яагаад нэг сайд руу онцолж, машин унааны асуудал яриад байгаагүй сайн ойлгохгүй байна. 2012-2016 оны Засгийн газрын үед сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар бүгд үнэтэй тансаг машин унадаг, төсвийн зардал өссөн байсан. Харин манай Засгийн газар төрийн захиргааны зарим санхүүжилтийг танасан. Жишээлбэл, 36.8 тэрбум төгрөгөөр авто машин худалдан авах байсныг зогсоосон. Гэхдээ энэ машинууд АСЕМ –ын арга хэмжээ зохион байгуулах үед авсан үнэтэй машин. Маш олныг авсан байсан. Зарагддаггүй борлогддоггүй Гаалийн агуулахад хадгалагдсан машин. Өмнөх Засгийн газрын үед сайд нарын унаанд парк шинэчлэл хийгээгүй учраас сайд нарт шилжүүлсэн юм билээ. | Ц.Нямдорж сайдыг энэ машинаа буцааж зар, төсөвт мөнгийг нь оруул, унах ёстой унаагаа л уна гэж хэлсэн. Өөрөө аваад уначихсан ч юм биш л юм билээ. Олон түмний анхаарал татаж байгаа нь үнэн. Улс орны эдийн засаг хүнд байхад сайд нар тансаг хэрэглээнээс татгалзаж, аль болох төсөв мөнгөний бололцоог бүрдүүлж ажиллах ёстой. Цаашдаа сайд нарын унаа машины асуудлыг эргэж харна. Улаанбаатар хотод шатахуун бага иддэг машин унах бололцоо байгаа. Сайд энэ асуудлыг шийдчих байх, санаа битгий зов. | Аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарах ёстой гэдэг юмыг тусгай албад хэлээд байгаа юм. Манай яамныхан ч хэлээд байгаа юм. Аюулгүй байдлыг яаж хангадаг юм бэ гэхээр сайн унаатай, хамгаалалттай байх ёстой гэж хэлсэн. Хамгаалалтыг нь бол би зөвшөөрөөгүй. Ц.Нямдоржийг дуусгах гэж их өндөр албанд ажиллаж байсан хүний бичсэн мессэж 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд очсоныг Ардчилсан нам, МАН-ын Их хурлын гишүүд надад биеэр орж ирж хэлсэн шүү. Та аюулгүй байдалдаа анхаарахгүй бол болохоо байж байгаа юм байна гэж. Манай яамныхан энийг л бодолцож унаа авсан. Ерөнхий сайдын хэлснийг хийнэ, ийм дэмий яриа болно гэж бодсонгүй. |
Г.ХОРОЛ