Трамп Конгресст үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Трамп Конгресст үг хэлэв

Трамп Конгресст үг хэлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Конгресс дэх анхны илтгэлээ тавьж байна. Тэрбээр илтгэлдээ “Америк мөрөөдөл бодит болоход хамгийн тохиромжтой үе ирлээ” хэмээн мэдэгджээ.

Бүгд Найрамдах намын тэргүүн Трамп “АНУ-ын угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг өөр өөр иргэн бүрийг хамгаалахын тулд улс төр дэх намын хуваагдлыг арилгаж, хоёр намын гишүүдтэй хамтран ажиллана” хэмээн илтгэлдээ дурджээ. Трампын шийдвэрийг хүлээж буй тулгамдсан асуудлын нэг нь АНУ-д эцэг эхээ даган цагаачлан очсон бичиг баримтгүй 1.8 сая хүнд иргэншил олгох эсэх тухай асуудал юм. Тэдгээр хүмүүсийг “Мөрөөдөгч” гэж нэрлэж байгаа билээ. Трамп АНУ-Мексикийн хил дээр хана босгоход шаардлагатай 25 тэрбум ам.долларын төсвийг Конгрессоор батлуулахын тулд тэдгээр хүмүүст иргэншил олгох асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрсөн.

‘Миний үүрэг, энэ танхимд буй сонгогдсон гишүүн бүрийн ариун үүрэг бол АНУ-ын иргэн, түүний гэр бүл, тэдний Америк мөрөөдлийг хамгаалах юм. Яагаад гэвэл Америкчууд ч бас мөрөөдөгчид” хэмээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш нэг жилийн ойд Трамп Конгресст анхныхаа илтгэлийг тавьж буй нь энэ юм. Трамп илтгэлдээ түүний засаг захиргаа АНУ-ыг дахин баян, хүчирхэг, аюулгүй улс болгохын төлөө ажиллана” гэжээ.

Үндэстнээ нэг хүн, нэг баг, нэг гэр бүл шиг байхыг уриалж, хэлсэн Трампын илтгэлийг телевизээр 40 сая хүн үзэж байгаа юм.

АНУ-ын эдийн засагт өсөлт гарч байгаа ч Ерөнхийлөгч Трампын рейтинг буурсан.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж