Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ Луврын музейд зочлов

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ Луврын музейд зочлов

Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ Луврын музейд зочлов

Жүжигчин Анжелина Жоли хамтран ажилладаг Guerlain брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцохоор Парист очжээ. Францын Тэргүүн хатагтай Брижит Макронтой уулзаж, Парисын гудамжаар зугаалсан тэрбээр өчигдөр /2018.01.30/ зургаан хүүхдийнхээ хамт Луврын музейд зочилсон байна.

Холливудын төгс хос гэгдэж байсан Анжелина Жоли, Брэд Питт нарын зургаан хүүхэд үнэхээр том болцгоожээ. Тэдний өргөмөл хүүхдүүд болох Маддокс 16, Пакс 14, Захара 13 настай. Харин Шило 11 настай, ихрүүд болох Вивьен, Нокс нар энэ жил 9 настай гэнэ. 

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж