Олон улсын зочин судлаачийн хөтөлбөрт хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Олон улсын зочин судлаачийн хөтөлбөрт хамрагдаж байна

Олон улсын зочин судлаачийн хөтөлбөрт хамрагдаж байна

“Гамшгаас урьдчилан сэргийлэх болон онцгой байдлын менежмент” сэдэвт олон улсын зочин судлаачийн хөтөлбөр 2018 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс хоёрдугаар сарын 03-ны өдрүүдэд АНУ-д зохион байгуулагдаж байна.

Тус хөтөлбөрт Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хамрагдаж, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг үр дүнтэй явуулах, байгалийн гамшиг, онцгой байдал, хямралын үед хойшлуулшгүй сэргээн босгох чиглэлээр тус улсын шилдэг туршлага, ололт амжилттай танилцаж байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгийн үеийн дайчилгаа, зохицуулалтыг Засгийн газар болон хувийн хэвшил, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгэмлэг, ард иргэд зэрэг бүхий л түвшинд үр дүнтэй явуулах талаар тус улсын туршлагыг танилцуулах юм.

Мөн оролцогчид улсын 13 мужаар явж хамгийн сүүлийн үеийн загвар хөтөлбөртэй танилцаж, гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлаг, эмнэлэг болон бусад гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд оролцогч талуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, туршлагаас судлах зэрэг давуу талуудтай.

Энэ удаагийн хөтөлбөрт Ази, Африк, Өмнөд Америк, Европын 20 орны 20 төлөөлөгч оролцож байна.

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж