Фэйсбүүк криптовалютын зар сурталчилгааг хориглов | News.MN

Фэйсбүүк криптовалютын зар сурталчилгааг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Биткойн буюу цахим мөнгө

Фэйсбүүк криптовалютын зар сурталчилгааг хориглов

Фэйсбүүк криптовалютын зар сурталчилгааг хориглов

Фэйсбүүк нийгмийн цахим сүлжээн дэх бүх криптовалютын зар сурталчилгааг цаашид хориглох тухай тус компаниас мэдэгджээ.

Тус компани мэдэгдэлдээ, Фэйсбүүк шинэ технологиудыг нэвтрүүлэхэд татгалзахгүй боловч цахим валютын гүйлгээтэй холбоотой үйл ажиллагааг дэмжихгүй гэжээ.

Биткойны ханшийн огцом өсөлттэй холбоотой шинэ цахим валют борооны дараах мөөг шиг олноор бий болж байгаа юм.  Фэйсбүүк компани мөн криптовалютын сурталчилгаа болгоныг нэг бүрчлэн хянах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, цахим хэрэглэгчдээс нийгмийн сүлжээнд тавьсан криптовалютын элдэв  зар сурталчилгааны талаар мэдээлэхийг уриалсан байна.

Фэйсбүүк компанийн бизнесийн менежментийн захирал Роб Литерн мэдэгдэлдээ  “Бид хэрэглэгчдээс Фэйсбүүк сүлжээнд буй криптовалютын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх сурталчилгааг олж илрүүлэн, бидэнд мэдээлж, хамтран ажиллахыг уриалж байна. Криптовалют, ICO зэрэг чиглэлээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй маш олон компани бий. Тухайлбал ICO гаргагчид үйлчлүүлэгчээс шинэ тутам гарч буй криптовалют худалдан авахыг ятгаж, уг цахим мөнгөний ханш биткойн шиг өсөх үед асар их ашиг олно гэж сэнхрүүлдэг. Гэхдээ тэдгээр криптовалют гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болж, хөрөнгө оруулагчдыг луйвардах нь элбэг” гэжээ.

ICO ашиглах хөрөнгө босгохыг БНСУ болон Хятадад хориглосон. Зарим улс оронд санхүүгийн ийм луйвраас болгоомжлохыг сэрэмжлүүлж эхэлсэн.

Фэйсбүүк компани өнгөрсөн онд ОХУ-ын улс төрийн суртал ухуулга болон зохисгүй мэдээ контентыг байршуулахыг хориглосон билээ.

Эх сурвалж: BBC

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2018-01-31 66.181.160.37

ЗААКАА САЙН БАЙНА! БИТКОЙНЧУУДЫН ЭСРЭГ ХАМТДАА!

Avatar

РАВДАН 2018-01-31 66.181.160.37

БИТКОЙНЧУУДАД ҮХЭЛ!

Avatar

Зочин 2018-01-31 122.201.31.10

hutsoo chi muu. Chinii hashaandaa hutssan hutsaagui delhiin hogjil yavdgaaraa yavnoo.

Avatar

Зочин 2018-01-31 202.9.40.255

МУУР БАГШ ГЭЭД БАЙДАГ НЬ МӨН ҮҮ ЧИ?

Avatar

132 2018-01-31 43.228.129.155

Zuuk aijee. Kripto valutad ih ireedui baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж