Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна

Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2018.01.31/ болж байна.  

Хуралдаанаар Батлан хамгаалах тухай хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тэдгээрийн дотор  “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан байдаг. Энэ нь “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж байна. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж