Э.Амартүвшин дэлхийн "Opera Awards”-т анх удаа нэр дэвшжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин дэлхийн "Opera Awards”-т анх удаа нэр дэвшжээ

Э.Амартүвшин дэлхийн "Opera Awards”-т анх удаа нэр дэвшжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин  Э.Амартүвшин “2018 International Opera Awards’-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшжээ.

Дэлхийн кино урлаг “Oscar” наадмын шагналтай дүйцэхүйц дэлхийн дуурийн урлагийн ‘Opera Awards”-т Монгол Улсынхаа нэрийн өндөр өргөж буй дуучин Э.Амартүвшинг дэлхийн нөлөө бүхий театруудын санал хүсэлтээр анх удаа энэ шагналд нэр дэвшүүлсэн байна.

Дэлхийн ‘Opera Awards” нь ирэх дөрөвдүгээр сарын 9-нд дүнгээ танилцуулж, улаан хивсний ёслолыг Англи улсын нийслэл Лондон хотын Колисеумд зохион байгуулах юм байна. 

А.Сүрэн 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж