Ёкозүнагийн зөвлөл Кисэносатод боломж олголоо

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Ёкозүнагийн зөвлөл Кисэносатод боломж олголоо

Ёкозүнагийн зөвлөл Кисэносатод боломж олголоо

Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл Токио хотын Кокүгикан ордонд хуралдаж, хацү башёгийн үр дүнгийн талаар хэлэлцжээ.

Зөвлөлийн гишүүд башёг талаас нь орхиж, тааруу амжилт үзүүлсэн ёкозүна Кисэносатод дахин нэг боломж олгож, ёкозүна Какүрюүгийн сэвтсэн нэр төрийг сэргээж, ёкозүна Хакүхог сайшаасан байна.

72 дахь ёкозүна Кисэносато 2017 оны нэгдүгээр сард сүмогийн дээд цолд хүрснээс хойш нэг л башёд бүтэн барилдаж, таван башё дараалан тэмцээнийг дундаас нь орхисон. Улмаар түүний зодог тайлах тухай асуудал яригдаж болзошгүй гэгдэж байсан юм. Гэвч Ёкозүногийн зөвлөлийн гишүүд сүмогийн ертөнцөд 20-иод жилийн дараа төрсөн япон аваргад боломж олгохоор шийджээ. Тэд ёкозүно Кисэносатог ирэх гуравдугаар сарын харү башёд заавал барилдах шаардлагагүй. Биеийн болон сэтгэл зүйн бэлтгэл дутмаг, дээр нь өөртөө итгэл төгс биш бол заавал барилдах гэлгүй гэмтэл бэртлээ сайтар эмчлүүлэх нь чухал гэж үзсэн байна. Харин дахиж башёг дундаас нь орхих асуудал гарвал зодог тайлахаас өөр аргагүй гэжээ.

Какүрюү М.Ананд

Өнгөрсөн жилийн туршид базаахгүй амжилт үзүүлж, ёкозүна цолд хүрч барилдаж чадахгүй хэмээн шүүмжлэлд өртөөд байсан Какүрюү М.Ананд хацү башёд 11 даваа авч, түрүүлэх хэмжээнд өрсөлдсөнийг нь Ёкозүнагийн зөвлөлийн гишүүд үнэлсэн байна. 

Хакүхо М.Даваажаргал

Харин их аварга Хакүхо М.Даваажаргалыг барилдааны эхэнд босохдоо өрсөлдөгч бөхийнхөө нүүр рүү алгадахгүй байхыг сануулсан шүүмжлэлийг хүлээн авч, дутагдлаа зассан гэж сайшаасан байна.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж