Электрон тамхи хүний ДНК-г гэмтээдэг

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Электрон тамхи хүний ДНК-г гэмтээдэг

Электрон тамхи хүний ДНК-г гэмтээдэг

Сүүлийн үед залуучууд электрон тамхийг хэрэглэж үзэх нь эрс нэмэгджээ. Электрон тамхи нь 2023 он гэхэд тамхинаас ч илүү сайн борлуулалттай байх болно гэдгийг судлаачид хэлж байна. 

Электрон тамхи нь ихэнх тохиолдолд, халж уур үүсгэх зориулалттай никотины шийдлийг агуулсан, баттерейгаар ажилладаг. Гэхдээ заавал никотин агуулсан байх албагүй ажээ. Зарим алдартай бүтээгдэхүүнүүд нь бага тунгаар эсвэл бүр огт никотин агуулаагүй ч байдаг ба ямар брэнд гэдгээсээ хамаараад өөр өөр байдаг юм байна.

Электрон тамхи олон нийтэд түгээмэл болохын хэрээр залуучууд сонирхож хэрэглэх нь улам ихсэж, бүтээгдэхүүн өөрчлөгдөх бүрт шинэ төрлүүдийг нь хэрэглэж үзсээр л байх болно гэдгийг судлаачид ярьжээ. 

Гэхдээ электрон тамхи нь хүний эрүүл мэндэд хор багатай юу?

Өнөөдрийг хүртэл электрон тамхи ердийн тамхийг бодвол хор багатай гэсэн сурталчилгаа олон нийтэд хүрсэн байдаг. Тэгвэл электрон тамхи нь хүний ДНК-д сөрөг нөлөөтэй бөгөөд хавдраар өвчлөх магадлалын нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтэд Нью-Йоркийн их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэд хүрчээ.

Судлаачид гурван сарын туршид хулганад никотин агуулсан электрон тамхийг татуулж, туршилт хийсэн байна. Үр дүнд нь, туршилтад хамрагдсан хулганы зүрх, уушги, давсагны эсийн ДНК гэмтсэн байв.

Үүнээс гадна, "тамхичин" хулганууд тэрхүү гэмтсэн ДНК-аа сэргээх дархлааны чадамж нь буурсан байжээ. 

Дээрх туршилттай холбоотойгоор судлаачид тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад электрон тамхи хэрэглэдэг хүмүүс хорт хавдраар өвчлөх магадлал нь маш өндөр гэсэн дүгнэлтэд хүрэв. 

Өмнө нь, америкийн эрдэмтэд электрон тамхи байнга болон хааяа хэрэглэдэг сурагч болон оюутнууд ойрын хоёр жилдээ ердийн тамхийг татаж эхэлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж