Путиныг “онилсон” Трампын хар жагсаалтад хэн багтав?

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

Путиныг “онилсон” Трампын хар жагсаалтад хэн багтав?

Путиныг “онилсон” Трампын хар жагсаалтад хэн багтав?

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийн хариуд Трампын засаг захиргаа тус улсын нөлөө бүхий 114 улстөрч болон бизнесмэний нэрсийг зарлаж, мөн нөлөө бүхий 96 хүнийг “олигарх” хэмээн цоллов.

Конгрессийн түвшинд хэлэлцэж, хууль болгон баталсны дагуу АНУ-ын Сангийн яам өгөгдсөн хугацаанаас ердөө 10-аадхан минутын өмнө, шөнө дунд уг жагсаалтыг ил болгосон юм. Жагсаалтад Кремльд гол албан тушаал хашдаг эрх мэдэл, нэр нөлөө бүхий эрхмүүд, мөн тус тусдаа нэг тэрбум ам.доллараас их хэмжээний хөрөнгөтэй чинээлэг хүмүүс багтжээ.

“Путины жагсаалт” ч гэж нэрлэгдэж байгаа уг жагсаалт яг хориг бол биш. Оросын төрийн тэргүүний “ивээлд багтсан”, улс төр, бизнесийн салбарын томчууд “Хэн нь хэн бэ” гэдгийг харуулсан хэрэг гэгдэж байгаа. Гэхдээ АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин ойрын хугацаанд “нэмэлт хориг тавина” гэдгийг хожим мэдэгдсэн юм. Түүнчлэн Сангийн яам үүн дээр хэдийн ажиллаж эхэлсэн тухай ч хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү жагсаалтыг “Оросын бүх ард түмнийг чиглэсэн” гэж тодорхойлов. Түүнчлэн “ОХУ ба АНУ-ын харилцааг ээдрээтүүлсэн нөхөрсөг бус алхам” гэсэн боловч “нөхцөл байдлыг хүндрүүлэхийг хүсэхгүй байна” гэжээ. Харин Орос улс өөрсдөдөө, бас эдийн засагтаа анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Путин байр сууриа илэрхийлэхээс өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков /түүний нэр ч бас жагсаалтад бий/ АНУ-ын гаргасан жагсаалтын талаар “Хүн нэг бүрийг багтаасан ийм өргөн хүрээний жагсаалт гаргасан нь манай үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, манай бизнесмэнүүд, манай улстөрчид, эрх баригчдын нэр хүндийг сэвтээх аюултай” гэжээ. Түүнчлэн “Бидэн рүү дайрч довтолсон ийм зүйл анхных нь биш. Тиймээс бид асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй” гэсэн байна.


– ЖАГСААЛТАД ЯМАР ЭРХМҮҮД БАГТАВ? –
 

ПУТИНЫ НАЙЗУУД

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины найз Геннадий Тимченко

Путин өөрийн төрөлх Санкт-Петербург хотоос гаралтай ойрын хүрээний цөөн хэдэн найзтай гэгддэг. Тэдний дийлэнх нь Оросын чинээлэг бизнесмэнүүд ажээ. Тухайлбал, Путины багын найз ах, дүү Аркадий болон Борис Ротенберг нарыг төрийн тэргүүнтэй ойр дотно талаа ашигладаг гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байна. Ротенбергийн ах, дүүс Сочийн олимпийг зохион байгуулах үеэр долоон тэрбум ам.доллараар үнэлэгдэх гэрээ байгуулж чадсан гэнэ.

Мөн Геннадий Тимченко. Путинтай хамт хоккей тоглодог гэх тэрбээр Санкт-Петербургээс гаралтай Путины ойрын хүмүүсийн нэг. Forbes сэтгүүлийн мэдээлснээр түүний хөрөнгө 15.8 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН МОГУЛУУД

Олег Дерипаска Трампын сонгуулийн кампанийг ахалж байсан эрхэмтэй холбоотой гэх дуулианд холбогдож байв

АНУ-ын хар жагсаалтад мөн Олег Дерипаска гэх Оросын нөлөө бүхий эрхмийн нэр багтсан. Кремлийн “шүтэн бишрэгч” гэгддэг Дерипаска хөнгөн цагааны бизнес эрхэлж, хөлжжээ. Тэрбээр Доналд Трампын сонгуулийн кампанийг ахалж байсан Паул Манафорттой холбоотой хэмээн дуулианд холбогдож байсан юм.

Түүнчлэн 1990-ээд оны үеэс бийлэгжих замаа тавьсан, Альфан банкийг хамтран үүсгэн байгуулагч Пётр Авен, Михаил Фридман нар жагсаалтад багтжээ. Тэднийг мөн л Трамп болон түүний ойрын хүмүүстэй холбоотой, бас 2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгт Альфа банкны оролцоо ч байсан гэж буруутгадаг.

ТӨРИЙН ТОМООХОН КОМПАНИЙН ДАРГА НАР

“Ростех”-ийн тэргүүн Сергей Чемезов жагсаалтад багтсан хүмүүсийн нэг юм.

АНУ-ын Сангийн яамны жагсаалтад Зөвлөлтийн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үеэс угшилтай төрийн өмчийн оролцоотой томоохон компаниуд багтсан. Оросын нийт ажиллах хүчний гуравны нэг орчим нь эдгээр компани, аж ахуйн нэгжүүдэд ажилладаг, тэд дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг бүрдүүлдэг гэж тайланд дурджээ.

Хар жагсаалтад Оросын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн компаниуд болох “Роснефть”-ийг тэргүүн Игорь Сечин, “Газпром”-ын орлогч дарга бөгөөд удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер, “Ростех”-ийн дарга Сергей Чемезов тэргүүтнүүд багтсан байна.

ОЛНЫ ТАНИЛ ЭРХМҮҮД

Английн Премьер лигийн “Челси” клубын эзэн Роман Абрамович

Дэлхийн спортод амжилтаараа цойлж яваа хэд хэдэн багийн эзэн болон хувьцаа эзэмшигч эрхмүүд АНУ-ын хар жагсаалтад нэрлэгджээ. Тухайлбал, Английн хөлбөмбөгийн “Челси” клубын эзэн Роман Абрамович, NBA-ын “Бруклин Нэтс” багийн хувьцаа эзэмшигч, нэгэн цагт Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Михаил Прохоров, “Арсенал” клубын хувьцаа эзэмшигч, метал үйлдвэрлэл болон харилцаа холбооны салбарыг “атгасан” гэх Алишер Усманов нарыг дурдаж болно.

Түүнчлэн алдартай энтерпрьенер Олег Тинковын нэр жагсаалтад бичигджээ.


ЖАГСААЛТ (БҮРЭН ЭХЭЭРЭЭ)

УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЭРХМҮҮД

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГ ЗАХИРГАА
  1. Антон Вайно – Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн
  2. Алексей Громов – Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга
  3. Сергей Кириенко – Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга
  4. Магомедсалам Магомедов – Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга
  5. Владимир Островенко – Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга
  6. Дмитрий Песков – Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга
  7. Владислав Китаев – Ерөнхийлөгчийн Протоколын хэлтсийн дарга
  8. Андрей Белоусов – Ерөнхийлөгчийн туслах
  9. Лариса Брычёва – Ерөнхийлөгчийн туслах
  10. Владислав Сурков – Ерөнхийлөгчийн туслах
  11. Игорь Левитин – Ерөнхийлөгчийн туслах
  12. Владимир Кожин – Ерөнхийлөгчийн туслах
  13. Юрий Ушаков – Ерөнхийлөгчийн туслах
  14. Андрей Фурсенко – Ерөнхийлөгчийн туслах
  15. Николай Цуканов – Ерөнхийлөгчийн туслах
  16. Константин Чуйченко – Ерөнхийлөгчийн туслах
  17. Евгений Школов – Ерөнхийлөгчийн туслах
  18. Игорь Щёголев – Ерөнхийлөгчийн туслах
  19. Александр Бедрицкий – Ерөнхийлөгчийн зөвлөх, Цаг уурын асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч
  20. Сергей Глазьев – Ерөнхийлөгчийн зөвлөх
  21. Сергей Григоров – Ерөнхийлөгчийн зөвлөх
  22. Герман Клименко – Ерөнхийлөгчийн зөвлөх
  23. Антон Кобяков – Ерөнхийлөгчийн зөвлөх
  24. Александра Левицкая – Ерөнхийлөгчийн зөвлөх
  25. Владимир Толстой – Ерөнхийлөгчийн зөвлөх
  26. Михаил Федотов  – Ерөнхийлөгчийн зөвлөх
  27. Венямин Яковлев – Ерөнхийлөгчийн зөвлөх
  28. Артур Муравьев – Холбооны зөвлөл дэх Ерөнхийлөгчийн төлөөлөгч
  29. Гарри Минх – Төрийн Дум дэх Ерөнхийлөгчийн төлөөлөгч
  30. Михаил Кротов – Үндсэн хуулийн шүүх дэх Ерөнхийлөгчийн төлөөлөгч
  31. Анна Кузнецова – Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан улсын комиссын дарга
  32. Борис Титов – Энтерпрьенерүүдийн эрхийн асуудал хариуцсан улсын комиссын дарга
  33. Михаил Бабич – Волга орчмын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч
  34. Александр Беглов – Өрнө Умард холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч
  35. Олег Белавенцев – Хойд Кавказын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч
  36. Алексей Гордеев – Төвийн холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч
  37. Сергей Меняйло – Сибирийн холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч
  38. Юрий Трутнев – Ерөнхий сайдын орлогч, Алс Дорнодын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч
  39. Владимир Устинов – Өмнөд холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч
  40. Игорь Холманских – Уралын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч
  41. Александр Манжосин – Гадаад бодлогын захиргааны зөвлөлийн дарга
  42. Владимир Чемов – Бүс хоорондын болон гадаад орнуудын соёлын харилцаа хариуцсан захиргааны зөвлөлийн дарга
  43. Олег Говорун – Тусгаар муж, Абхаз, Өмнөд Осетын нийгэм, эдийн засгийн харилцаа хариуцсан захиргааны зөвлөлийн дарга

Кабинетийн гишүүд

  1. Дмитрий Медведев – Ерөнхий сайд
  2. Игорь Шувалов – Ерөнхий сайдын тэргүүн дэд орлогч
  3. Сергей Приходько – Ерөнхий сайдын орлогч бөгөөд Засгийн газрын аппаратын тэргүүн
  4. Александр Хлопонин – Ерөнхий сайдын орлогч
  5. Виталий Мутко – Ерөнхий сайдын орлогч
  6. Аркадий Дворкович – Ерөнхий сайдын орлогч
  7. Олга Голодец – Ерөнхий сайдын орлогч
  8. Дмитрий Козак – Ерөнхий сайдын орлогч
  9. Дмитрий Рогозин – Ерөнхий сайдын орлогч
  10. Михаил Абызов – Нээлттэй Засгийн газрын хэрэг эрхэлсэн сайд
  11. Александр Ткачев – Хөдөө аж ахуйн сайд
  12. Владимир Пучков – Иргэний хамгаалал, онцгой байдал, байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн сайд
  13. Николай Никифоров – Харилцаа холбоо, масс медиа хариуцсан сайд
  14. Михаил Мен – Барилга, орон сууцжуулалт, олон нийтийн үйлчилгээ эрхэлсэн сайд
  15. Владимир Мединский – Соёлын сайд
  16. Сергей Шойгу – Батлан хамгаалахын сайд
  17. Максим Орешкин – Эдийн засгийн хөгжлийн сайд
  18. Олга Василева – Боловсрол, шинжлэх ухааны сайд
  19. Александр Новак – Эрчим хүчний сайд
  20. Александр Галушка – Алс Дорнодын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд
  21. Антон Силуанов – Сангийн сайд
  22. Сергей Лавров – Гадаад харилцааны сайд
  23. Вероника Скворцова – Эрүүл мэндийн сайд
  24. Денис Мантуров – Үйлдвэрлэл, худалдааны сайд
  25. Владимир Колоколцев – Дотоод хэргийн сайд
  26. Александр Коновалов – Хууль зүйн сайд
  27. Максим Топилин – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  28. Сергей Донской – Байгалийн нөөц баялаг, экологийн асуудал эрхэлсэн сайд
  29. Лев Кузнецов – Хойд Кавказын асуудал эрхэлсэн сайд
  30. Павел Колобков – Спортын сайд
  31. Максим Соколов – Тээврийн сайд

Бусад улстөрч, бизнесмэнүүд

  1. Валентина Матвиенко – Төрийн зөвлөлийн дарга
  2. Сергей Нарышкин – Гадаад тагнуулын албаны дарга
  3. Вячеслав Володин – Төрийн Думын дарга
  4. Сергей Иванов – Байгаль орчин, экологи, тээврийн асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч
  5. Николай Патрушев – Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
  6. Владимир Булавин – Холбооны гаалийн албаны дарга
  7. Валерий Герасимов – Батлан хамгаалахын дэд сайд
  8. Игорь Коробов – БХЯ-ны удирдах албан тушаалтан
  9. Рашид Нургалиев – Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч
  10. Георгий Полтавченко – Санкт-Петербург хотын захирагч
  11. Сергей Собьянин – Москва хотын захирагч
  12. Юрий Чайка – Ерөнхий прокурор
  13. Александр Бастрыкин – Мөрдөн байцаах хорооны дарга
  14. Виктор Золотов – Холбооны үндэсний хамгаалалтын албаны дарга
  15. Дмитрий Кочнев – Холбооны хамгаалах албаны дарга
  16. Александр Бортников – Холбооны аюулгүй байдлын албаны дарга
  17. Андрей Артизов – Холбооны архивын агентлагийн дарга
  18. Юрий Чиханчин – Холбооны санхүүгийн зохицуулах албаны дарга
  19. Александр Линец – Тусгай хөтөлбөр хариуцсан Ерөнхийлөгчийн ерөнхий зөвлөлийн дарга
  20. Александр Кольпаков
  21. Валерий Тихонов
  22. Алексей Миллер – “Газпром”-ын гүйцэтгэх захирал
  23. Игорь Сечин – “Роснефть”-ийн гүйцэтгэх захирал
  24. Герман Греф – Сбербанкны гүйцэтгэх захирал
  25. Олег Белозеров – “Оросын төмөр зам”-ын ерөнхий дарга
  26. Андрей Костин – VTB
  27. Сергей Чемезов – “Ростех”-ийн гүйцэтгэх захирал
  28. Олег Бударгин – “Россети”-ийн гүйцэтгэх захирал
  29. Борис Ковальчук – “Интер РАО”-гийн гүйцэтгэх захирал
  30. Алексей Лихачев – “Росатом”-ын ерөнхий захирал
  31. Николай Токарев – “Транснефть”-ийн гүйцэтгэх захирал
  32. Андрей Акимов – Газпромбанкны гүйцэтгэх захирал
  33. Наил Маганов – “Татнефть”-ийн гүйцэтгэх захирал
  34. Виталий Савелев – “Аэрофлот”-ын гүйцэтгэх захирал
  35. Андрей Шишкин – “АНК Башнефть”-ийн гүйцэтгэх захирал
  36. Юрий Слюсар – “United Aircraft Corporation”-ын гүйцэтгэх захирал
  37. Николай Шулгинов – “РусГидро”-гийн гүйцэтгэх захирал
  38. Сергей Горков –  Внешэкономбанкны гүйцэтгэх захирал
  39. Сергей Иванов – АЛРОСА-гийн гүйцэтгэх захирал
  40. Роман Дашков – “Сахалин Энержи”-гийн гүйцэтгэх захирал

ОЛИГАРХУУД

  1. Александр Абрамов
  2. Роман Абрамович
  3. Арас Агаларов
  4. Фархад Ахмедов
  5. Вагит Алекперов
  6. Игорь Алтушкин
  7. Алексей Ананев
  8. Дмитрий Ананев
  9. Василий Анисимов
  10. Роман Авдеев
  11. Пётр Авен
  12. Елена Батурина
  13. Алексей Богачёв
  14. Владимир Богданов
  15. Леонид Богуславский
  16. Андрей Бокарев
  17. Олег Бойко
  18. Николай Буюнов
  19. Олег Дерипаска
  20. Александр Жарапизе
  21. Леонид Федун
  22. Глеб Фетисов
  23. Михаил Фридман
  24. Александр Фролов
  25. Филарет Галчев
  26. Сергей Галитский
  27. Валентин Гапонцев
  28. Сергей Гордеев
  29. Андрей Гурев
  30. Михаил Гуцериев
  31. Юрий Гушчин
  32. Саит-Салам Гуцериев
  33. Зарах Илиев
  34. Дмитрий Каменщик
  35. Вячеслав Кантор
  36. Санвел Карапетьян
  37. Евгений Касперский
  38. Сергей Кациев
  39. Сулейман Керимов
  40. Игорь Кесаев
  41. Данил Хачатмов
  42. Герман Хан
  43. Виктор Харитонин
  44. Александр Хлячин
  45. Петр Кондрашев
  46. Андрей Косогов
  47. Юрий Ковальчук
  48. Андрей Козицын
  49. Алексей Кузмичев
  50. Лёв Кветной
  51. Владимир Лисин
  52. Анатолий Ломакин
  53. Зиявудин Магорнедов
  54. Игорь Макаров
  55. Искандер Махмудов
  56. Александр Мамут
  57. Андрей Мелниченко
  58. Леонид Михелсон
  59. Юрий Милней
  60. Борис Минц
  61. Андрей Молчанов
  62. Алексей Мордашов
  63. Вадим Мошкович
  64. Александр Несис
  65. Год Нисанов
  66. Александр Пономаренко
  67. Сергей Попов
  68. Владимир Потанин
  69. Михаил Прохоров
  70. Дмитрий Пумпянский
  71. Мегдет Рахимкулов
  72. Андрей Раппопорт
  73. Виктор Рашников
  74. Аркадий Ротенберг
  75. Борис Ротенберг
  76. Дмитрий Рыболовлев
  77. Айрат Шаймиев
  78. Радик Шаймиев
  79. Кирилл Шамалов
  80. Юрий Шеллер
  81. Алберт Шигабутдинов
  82. Михаил Шишханов
  83. Леонид Симановский
  84. Андрей Скоч
  85. Александр Скоробогатко
  86. Рустем Султеев
  87. Александр Светаков
  88. Геннадий Тимченко
  89. Олег Тинков
  90. Роман Троценко
  91. Алишер Усманов
  92. Виктор Векселберг
  93. Аркадий Волож
  94. Вадим Якунин
  95. Владимир Евтушенков
  96. Гаврил Юшваев

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж