У.Хүрэлсүх жижиг Ерөнхий сайд болохоо мэдэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх жижиг Ерөнхий сайд болохоо мэдэрчээ

У.Хүрэлсүх жижиг Ерөнхий сайд болохоо мэдэрчээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлал хийхдээ өөрийгөө том орны, жижиг Ерөнхий сайд болохоо мэдэрчээ. Энэ тухайгаа хэдэн өдөр чээжний гүндээ хадгалж явсны эцэст өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзалт хийх үеэрээ хуваалцсан байна.

Засгийн газрын тэргүүн “Би сая БНСУ-д ажлын айлчлал хийсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд  нартай нь уулзлаа. Өөрийгөө том орны жижиг Ерөнхий сайд гэдгийг мэдэрлээ. Миний бодож санаж байгаа, БНСУ-ын Ерөнхий сайдын санаж бодож байгаа газар тэнгэр шиг зөрүүтэй байна. Тусгай онгоцоор Монголынхоо нутаг дээгүүр нислэг үйлдэж явахдаа “Ийм том газар нутагтай орны Ерөнхий сайд, тийм ч жижигхэн юм бодох гэж үнэхээр санаа зовлоо” гэж сэтгэлээ уудалжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж