“Ард түмнээ сонсъё” аяныг өндөрлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Ард түмнээ сонсъё” аяныг өндөрлүүлнэ

МАН-ынхан өнөөдөр Говьсүмбэр аймагт “Ард түмнээ сонсъё” аяныхаа хаалтыг хийхээр болж, Улаанбаатар хотоос морджээ. Аяны хүрээнд намынхан нутаг орны иргэдийн санаа бодлыг сонсч, ирэх жилүүдэд тухайн бүс нутагт ямар үйлдвэрлэл хөгжүүлбэл ард түмний амьдрал дээшлэх, төр засгийн зүгээс анхаарвал зохих ямар асуудал байгааг сонсох аж. Нөгөө талдаа энэ ажил нь ирэх 2012 оны сонгуулиар ард түмний саналыг авах мөрийн хөтөлбөрийнх нь гол зэвсэг ч болох учиртай. Тиймээс тус намынхан энэ өдрүүдэд амрах ч завгүй ажиллаж байна.

“Ард түмнээ сонсъё” аяны хаалтын ажиллагааны хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулах аж. Дээрх арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, мөн тус намын гишүүнчлэлтэй яамдын хэд, хэдэн сайд нар оролцох мэдээлэл байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж