“Хөвсгөл Нэг үе” цувралыг тэнцүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

“Хөвсгөл Нэг үе” цувралыг тэнцүүлэв

“Хөвсгөл Нэг үе” цувралыг тэнцүүлэв

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй MNBA Үндэсний лигийн тэмцээний плей-оффийн тоглолтууд Үйлдвэрчний соёлын төв ордны спорт зааланд болж байна.  

MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн өчигдрийн (2018.01.29) тоглолтын мэдээллийг хүргэе.

Зүүн бүсийн дэд байраар шалгарсан Сүхбаатар аймгийн баг болон гуравдугаар байраар шалгарсан “Хөвсгөл Нэг үе” багуудын цуврал тун сонирхолтой болж байна. Сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй энэхүү цуврал 2-1-ээр Сүхбаатар багийн давамгайлал дор үргэлжилж байсан бол “Хөвсгөл Нэг үе” баг багаараа жигд байснаар хожил авч чадлаа. Цуврал 2:2 болж, тэнцэв.

Эхний хагас тун тэнцүүхэн үргэлжилсэн бол гуравдугаар үеэс “Сүхбаатар” оноогоор илүү гарч давамгай байдлыг үүсгэсэн юм. Гэхдээ шийдвэрлэх  дөрөвдүгээр үед Хөвсгөл нутгийн залуус онцгой байж бөмбөгний шилжилт илүү байснаар алсын зайн шидэлтүүд амжилттай болж, 88-85-аар өрсөлдөгчөө хожсон юм.

Энэ өдөр “Хөвсгөлийн Нэг үе” багаас Tre.Lun Banks онцгой байж 30 оноо авсан бол Б.Наранбаатар 17, Б.Сайнтөр 11, О.Цэлмэг 10 оноо авлаа. Харин эсрэг багаас Б.Батзолбоо 19 оноогоор багаа тэргүүллээ. Тун сонирхолтой өрнөж буй үзүүштэй энэ цувралын дараагийн тоглолтууд МҮЭСТО-нд маргааш буюу нэгдүгээр сарын 31–ний өдөр үргэлжлэн явагдана. Тэдний хожсон баг нь “Ховд Шонхрууд” багтай бүсийн аваргийн төлөө тоглох эрхтэй болно.

Ч.БОЛОР

Эх сурвалж: Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж