Ажил уясан дарга, ажил нь сайжирдаггүй агентлаг

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Ажил уясан дарга, ажил нь сайжирдаггүй агентлаг

Ажил уясан дарга, ажил нь сайжирдаггүй агентлаг

Нийслэлийн Тээврийн газарт өнөөдөр Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ажиллаж, тус газрынхныг толгой өөд татах завгүй өнжүүллээ. Ажлыг нь ч бас тодорхой хугацаагаар уяж амжлаа. Олон иргэн ажил амжуулахаар очоод үүдэн дээрээс нь буцав.

Харин том даргын Нийслэлийн Тээврийн газарт өгсөн үүрэг даалгавраар бол зогсоолын ашиглалтыг сайжруулах чиглэлээр ажиллах нь.

Нийслэлийн Тээврийн газарт зогсоол зөвхөн асуудал биш. Наад зах нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус эхнийх нь өглөө 06.30 цагт хөдөлдөг болох шаардлага бий. Автобус компаниудын өвлийн бэлтгэлийг шалгавал мөн ч их зөрчил илэрнэ дээ. Цонх нь онгорхой, уур нь савссан автобусаар зорчигчид хөл дүүжилж яваа.

Зарим автобусыг хөлдөөгчтэй зүйрлэсэн ч буруудахгүй. Гэтэл  жолооч нь үйлчилгээнд явж байхдаа хаалгаа нээсэн бол хаахаа мэдэхгүй.  Нэг бол зорчигчоо буулгахаа мэдэхгүй. Зорчигчид нь шаардаж байж хаалгыг нь хаалгана, нээлгэнэ.

За тэгээд иргэд автобус хүлээсэн хэвээрээ л байгаа. Ёстой нэг тэвчээртэй нь автобусаар үйлчлүүлдэг тулдаа л Нийслэлийн Тээврийн газрынхны чих бага хангинадаг болов уу.

Ингэхэд энэ хэдэн дарга нар албан тасалгаанд сууж, ажил ярьж, хэлбэрдэхийн оронд нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцаж, үнэн төрхийг нь хардаг ч болоосой. 

Автобусаар зорчино гэдэг бол нийслэлчүүдийн хувьд тэсвэр тэвчээр шаардсан ажил болж хувирсан. 30 хэмийн хүйтэнд, 30-40 минут автобус хүлээх бол наад захын асуудал шүү.

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж