Нэгдүгээр суваг Оросын тамирчдын тэмцээнийг дамжуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Нэгдүгээр суваг Оросын тамирчдын тэмцээнийг дамжуулна

Нэгдүгээр суваг Оросын тамирчдын тэмцээнийг дамжуулна

Оросын телевизийн Нэгдүгээр суваг Пёнчаны өвлийн олимпод оролцож байгаа ОХУ-ын тамирчдын өрсөлдөх уралдаан, тэмцээнийг шууд дамжуулан хүргэх болно хэмээн тус сувгийн Нэвтрүүлгийн алба мэдээллээ.

Өвлийн XXIII олимпийн наадам ирэх хоёрдугаар сарын 9-25-нд БНСУ-ын Пёнчан хотод болно.

Олимпийн тэмцээний хуваарь ёсоор хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд уран гулгалт, цанын уралдаан, тэшүүр, керлинг, биатлоны тэмцээнүүд явагдана.

Эдгээр төрлүүдэд бүгдэд нь Оросын тамирчид өрсөлдөж байгаа. Тухайлбал, хоёрдугаар сарын 9-ний өдөр Орос-Финландын керлингийн эрэгтэй багийн тоглолт, мөн уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан болон хосын үзүүлбэрүүд явагдана. Хоёрдугаар сарын 10-нд эмэгтэй цаначдын тэмцээн, тэшүүрийн уралдаан, горт трекийн эрэгтэй 1500 метр, эмэгтэй 500 метрийн уралдаанууд явагдана. Харин хоёрдугаар сарын 11-ний ням гаригт ОХУ болон Швейцарийн керлингийн эрэгтэй багийн тоглолт, биатлоны эрэгтэйчүүдийн уралдаан, фрийстайлын эмэгтэй тамирчид өрсөлдөнө. 

ОУОХ-ноос Оросын 169 тамирчинд Пёнчаны олимпод оролцох эрхийг болгоод байгаа. Оросын өвлийн спортын хэд хэдэн нэртэй тамирчин олимпод оролцох эрх авч чадаагүй билээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж