Өндөр үнэтэй барааны худалдан авалтад хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Өндөр үнэтэй барааны худалдан авалтад хяналт тавина

Өндөр үнэтэй барааны худалдан авалтад хяналт тавина

Гадаад оронд явж байгаа орос иргэд өндөр үнэтэй бараа худалдан авч байгааг шуурхай мэдээллийн сүлжээний тусламжтайгаар хянаж байна хэмээн Холбооны Гаалийн алба мэдээллээ. “Олон төрөлт төлбөрийн систем” /”Мультисервисная платежная система”/ нэртэй сүлжээгээр эдгээр худалдан авалтыг хянаж байна хэмээн уг системийн захирал Андрей Чешко РИА Новости-д ярьжээ.

Хэд хоногийн өмнө өдөр тутмын “Ведомости” сонин төлбөрийн энэ систем нь орос иргэдийн гадаад орон дахь мөнгөний гүйлгээгээр дамжуулан худалдан авалтыг илүү шуурхай хянах болсон гэж мэдээлсэн юм. Уг сонинд мэдээлснээр, 200 сая хүртэлх рублийн гүйлгээг хянаж байгаа ажээ.

Холбооны Гаалийн албаны мэдээгээр, сүүлийн нэг сарын дотор өндөр үнэтэй бугуйн цаг, гоёл чимэглэл, нэртэй брэндийн хувцас зэргийг хилээр хууль бусаар татваргүйгээр нэвтрүүлэх гэж байсныг хэд хэдэн удаа илрүүлсэн байна. Гаалийн байцаагчид гадаад орнууд дахь татварын хөнгөлөлттэй дэлгүүр болон хууль хяналтын байгууллагаас орос иргэдийн мэдээллийг бас авдаг.

Хууль ёсоор 10 мянган евро хүртэлх үнэ бүхий бараа, таваарыг хилээр татваргүй нэвтрүүлдэг. Харин 10 мянган еврогоос дээш үнэлгээтэй бол 30 хувийн гаалийн татвар төлөх ёстой. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах, барааг улсын орлого болгох, гэмт хэрэг үүсгэх зэрэг шийтгэлтэй. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж