31 компанийн 102,731 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

31 компанийн 102,731 хувьцаа арилжжээ

31 компанийн 102,731 хувьцаа арилжжээ

2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 102,731 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Мон Наб’ (MNB+7.98%) болон ‘Хөх Ган’ (HGN+7.08%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Нако Түлш’ (NKT-8.33%) болон ‘Багануур’ (BAN-7.29%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,178.53 нэгж болж 0.63 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,521,127,337,314 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж