Оросын нөлөө бүхий 114 эрхмийн эсрэг АНУ хориг тавив

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Оросын нөлөө бүхий 114 эрхмийн эсрэг АНУ хориг тавив

Оросын нөлөө бүхий 114 эрхмийн эсрэг АНУ хориг тавив

Доналд Трампын засаг захиргаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхийн тулд тус улсын улс төр болон бизнесийн салбарын нэр нөлөө бүхий эрхмүүдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ.

АНУ-ын Сангийн яамнаас гаргасан жагсаалтад 114 хүний нэр багтсан бөгөөд тэдний дунд Оросын улс төрийн өндөр албан тушаалтнууд багтсан байна. Мөн “олигарх” гэж цоллогдсон 96 хүний нэр бичигджээ. Тэдний тус тусын хөрөнгө дангаараа нэг тэрбум ам.доллараас давна гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

АНУ-ын Конгресс өнгөрсөн жил дээрх асуудлыг хэлэлцэж, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон асуудлаар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн юм. Улмаар Трампын засаг захиргаа жагсаалтыг өчигдөр /2018.01.29/ танилцуулсан байна. Жагсаалтад багтсан хүмүүс нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай ойр харилцаатай, түүний оролцоотойгоор эрх мэдэл, эд хөрөнгөтэй болсон гэж дүгнэжээ. Өмнө нь уг жагсаалтыг “Путины жагсаалт” ч гэж нэрлэж байсан юм.
 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж