Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч урд хөршид зочиллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч урд хөршид зочиллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч урд хөршид зочиллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Үндэсний шигшээ багуудын менежер Б.Энхжин нар өнгөрсөн долоо хоногт Хятадын хөлбөмбөгийн холбооны урилгаар /CFA/ урд хөршийг зорьж, Хятадын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзаад ирлээ.

Тус уулзалтаар Монголын нас насны шигшээ багийг урд хөршид бэлтгэл сургуулилалт хийлгэн, нөхөрсөг тоглолтуудад оролцуулж байх гэх мэт шигшээ багийн хөгжилд анхаарсан асуудлуудаар голчлон хэлэлцсэн байна.

Монголын хөлбөмбөгийн холбоо, Хятадын хөлбөмбөгийн холбоо хамтран ажилласан хоёр жилийн хугацаанд хийгдсэн ажлууд маш үр дүнтэй байсан тул цаашид хамтран ажиллахад таатай байгааг хоёр тал хүлээн зөвшөөрөв.

Монголын үндэсний шигшээ баг Бээжинд, охидын шигшээ Хайнанд, 19 хүртэлх насны шигшээ ӨМӨЗОронд тэмцээн уралдааны бэлтгэлээ базаахын зэрэгцээ Монголын хөлбөмбөгийн холбоо, Хятадын хөлбөмбөгийн холбоотой хамтран МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангийг нээсэн зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Тиймдээ ч эдгээр ажлуудыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, шигшээ багуудын амжилт, дасгалжуулагчдын боловсролд дэвшил гаргахаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж