Монголын далбаатай усан онгоц живжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Монголын далбаатай усан онгоц живжээ

Монголын далбаатай усан онгоц живжээ

Хятадын тэнгисийн цэргийнхэн ням гаригийн шөнө зүүн хэсгийн Жөжян мужийн ойролцоо живж байсан Монголын далбаатай тээврийн усан онгоцноос хоёр хүний амийг аварснаа мэдээлжээ. Монголын хөлөг онгоц ням гаригийн шөнө 23.00 цагийн үед живж буйгаа мэдэгдсэн байна. Хөлгөөс аварсан хоёр хүний нэг нь Тайвань мужаас ирсэн хятад иргэн, нөгөө нь Индонезийн иргэн аж.

Тайваниас Өмнөд Солонгос улс руу элсэн чихэр тээвэрлэж явсан усан онгоцонд нийт 11 хүн зорчиж явсан ч хоёроос бусад нь байгаагүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр аврах, эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй юм байна.

Эх сурвалж: Xinhua

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж