Ньюс хөтөч: Прокурорууд зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.01.31-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Прокурорууд зөвлөлдөнө

Ньюс хөтөч: Прокурорууд зөвлөлдөнө

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн Улсын Ерөнхий прокурорын газрын хурлын танхимд эхэлнэ. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нээж, үг хэлнэ. Аймаг, нийслэл, дүүрэг, тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорууд оролцоно.
  • НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад Монгол Улсын 21 аймаг нэгдэн орохоор болжээ. Эдгээр аймгуудад батламж олгох ёслол Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.

09.30

  • Үндсэн хуулийн цэц хуралдана. “Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” бүрэн эрхийг холбогдох хуулиар Ерөнхийлөгчид олгожээ. Энэ нь“Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэнэ.

10.00

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН “cHECK MY SERVICE” АПЛИКЭЙШНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО. Хотын дарга болон холбогдох албаныхан оролцоно.
  • НМХГ-ын хурлын танхимд сар шинийг угтсан хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Дотоодын хүнсний үйлдвэрлэл, импортын хүнс, эрчим хүч, газны зөв хэрэглээний талаар мэдээлнэ.

11.00

  • Ардчилсан намын удирдлагууд болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын чуулганы танхимын үүдэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд ‘Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн’-өөс оффшор данс эзэмшигч улс төрчдөд тулган шаардах бичиг хүргүүлэх болсон талаараа хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11.30

  • Ажлаас үндэслэлгүй халагдах, эрүүл мэнд, амь насаараа хохирох, хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй олон мянган хүн МҮЭХ-ны Хуульч өмгөөлөгчдөд хандан эрх ашгаа хамгаалуулдаг аж. Сүүлийн арав гаруй жил хамтран ажиллаж буй 15 хуульч, өмгөөлөгчийн гэрээг сунгах арга хэмжээ МҮЭХ-ны хурлын танхимд болно.
  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Гэр хорооллын агаарын бохирдлыг арилгах цахилгаан халаагуурын цоо шинэ технологийн үр дүнгийн талаар ‘Бест энержи сэйвинг’ ХХК-аас мэдээлэл хийнэ.

12.00

  • Монголд блокчэйн технологийг хөгжүүлэхээр байгуулагдаж буй үндэсний анхдагч компани “Asian Blockchain Corporation”-ийг танилцуулах арга хэмжээ “Шангри Ла” зочид буудлын их танхимд болно. Такс 200,000 төгрөг.

13.00

  • МYЭ-ийн холбооноос Засгийн газар ОУВС-тай тохиролцсон асуудлаар байр сууриа илэрхийлнэ. МYЭ-ийн холбооны хурлын танхимд болно.

15.00

  • "Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016" болон "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй" номын нээлт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

16.00

  • Монголын үндэсний олимпийн хорооноос спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор ‘Sports education Mongolia’ цуврал сургалтыг 7 хоног тутамд зохион байгуулж байгаа. Өнөөдөр цуврал сургалтын хоёр дахийг “Допингийн хор хөнөөл” сэдвээр явуулах ба Монголын хүндийг өргөлтийн холбооны тамирчин, дасгалжуулагчид оролцоно. ‘Жакарта-2018’ Азийн наадамд зориулсан сургалт МҮОХ-ны хурлын танхимд болно.

17.00

  • Монголын урлагийн зөвлөлийн "Урлагтай яриа" уулзалтын 2018 оны анхны зочноор "Улаан гэр" галерейд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ толилуулж буй барималч Н.Сүхбүрэн уригджээ. Уулзалт “Улаан гэр" галерейд болно. Оролцогчид түүний “Төөрсөн сүүдэр” уран баримлын үзэсгэлэнг сонирхох боломжтой.

18.00

  • “Эрүүл ээж” эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн уулзалт “Их монгол” цогцолборын 3 давхарт болно. Зохион байгуулагч: Entrepreneur Mom’s Club Mongolia.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

17.00

  • Пянз сонирхогчдын уулзалт “Их Монгол” цогцолборын 3 давхарт болно. Хөгжим сонирхогчид цуглаж, пянз солилцоо, худалдаа хийнэ. Тасалбар 10.000 төгрөг.

18.30

  • Тайзан дээр хийдэг "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага, уулзалт IT паркт болно. Биткойн арилжаа сонирхогчдод зориулсан уулзалтын зочин Coinseed-ийг үүсгэн байгуулагчдын нэг Л.Сүхбат.

19.00

  • Шинэ цагийн Монголын утга зохиолыг үндэслэгч, соён гийгүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглоно. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 10-25 мянган төгрөг.

21.00

  • The Colors хамтлагийн 8 жилд зориулсан төрсөн өдрийн үдэшлэг "Гэгээнтэн" энтертайнмент төвийн 3-р давхарт байрлах CUE+-д болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж