МАН-ын дарга нарыг уулзахгүй бол арвуулаа нүцгэлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга нарыг уулзахгүй бол арвуулаа нүцгэлнэ гэв

МАН-ын дарга нарыг уулзахгүй бол арвуулаа нүцгэлнэ гэв

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр /2018.01.30/ “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын худалдаачдын холбоо”-ноос цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Монголын худалдаачдын холбоо”-ны таван ээж өчигдөр МАН-ын байрны үүдэнд нүцгэн жагсаал хийсэн.

Тэд эрх барьж байгаа МАН-ын удирдлагуудад уулзах хүсэлт тавьсны зэрэгцээ хэд, хэдэн шаардлага тавиад буй. МАН-ын зүгээс маргааш уулзалт хийх боломжтой гэсэн байна. Хэрэв товлосон хугацаандаа уулзахгүй бол бүсгүйчүүд тавуулаа бус арвуулаа нүцгэнээр жагсах болно гэлээ.

Мөн жагсаалд оролцсон эхчүүдийн төлөөлөл “Монголын ээжүүд, эхчүүдийн төлөөлөл өчигдөр өргүй нийгмийн төлөө, үр хойчийнхоо төлөө шаардлага тавьж нүцгэн жагсаал хийсэн.

2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд Монголын худалдаачдын холбоо анхны их хурлаа Төрийн ордон хийсэн. Ингээд долоон зүйл бүхий шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн боловч хариу өгөлгүй хоёр сар боллоо. Бид долоон шаардлагынхаа хариуг нэхэж энэ жагсаалыг хийсэн. Бид шаардлагынхаа хариуг эрх барьж байгаа МАН-аас шаардана.

Бидний жагсаалыг зөвхөн ТҮЦ эрхлэгч эмэгтэйчүүд гэдэг утгаар ойлгоод байгаа нь буруу. ТҮЦ ачигдах гээд байгаа нь үнэн боловч цаана нь Монголын худалдаачдын холбооны эрх ашгийн асуудал байгаа.Төрийн өндөрлөгүүд яагаад бидний асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ. Худалдаачдыг яагаад орхигдуулаад байгаа юм.

Төр иргэдийнхээ эдийн засгийн баталгааг хангаж өгөхгүй байж, өөрсдөө эдийн засгаа болгох гээд өөрсдөдөө ажлын байр бий болгоод сууж байгаа хүмүүсийг өвлийн тэсгэм хүйтэнд хөөсөн. Бидэнд жагсахаас өөр арга байгаагүй.

Өнөөдөр бид өргүй нийгэмд амьдармаар байна. Бүх хүн өртэй. Өргүй нийгмийг цогцлоохын төлөө ээжүүд бид тэмцэж байна, цаашид тэмцэх ч болно. Маргааш МАН-ын удирдлагууд биднийг хүлээж авч уулзана гэсэн хариуг өчигдөр өгсөн. Хэрвээ маргааш бидэнтэй уулзахгүй бол бид тавуулаа биш арвуулаа нүцгэнээр дахин жагсах болно” гэлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж